Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Бүсгүй хүн бүрийн мэдэх ёстой гоо сайхны 10 нууц

1. Давсны уусмал хаван буулгадаг

Давсаа усанд уусгана. Нүүрний алчуураа уусмалдаа базаад, 10 минут нүүрэн дээрээ бигнүүр тавина. Ингэснээр хаван буулгахаас гадна, царайг тунгалаг болгох давуу талтай.

2. Шүдний сойзны тусламжтай дур булаам уруултай болно

Энгийн уруул зөөллөгч тосыг түрхсний дараа 1 минутын турш шүдний сойзоор зөөлөн иллэг хийнэ. Ингэснээр уруул тань илүү дур булаам бас эрүүл харагдах болно.

3. Гэрэлтсэн арьстай болохыг хүсвэл оливын тос ашиглаарай

Нүүрээ цэвэрлэсний дараа 7 минутын турш оливын тосоор иллэг хийгээрэй. Иллэгийг 4-5 хоногт давтана. Үр дүнд нь та гайхамшигтай гэрэлтсэн царайтай болно.

4. Арьсны өвчнийг зөгийн бал эмчилнэ

Болзооны өмнө батга таны санааг зовоож байна уу? Тэгвэл танд зөгийн бал тусална. Батга гарсан хэсэгт зөгийн бал түрхээд 15 минут орхино. Дараа нь усаар угаана. Арьс үрэвссэн хэсэг илүү цайж, хэмжээ нь ч багассан болохыг та анзаарна. Ингэснээр нүүрний будгаар хялбархан далдлах боломжтой болно.

5. Батгыг нүдний дусаалгаар эмчлэх

Батгатай тэмцэх бас нэгэн арга бол нүдний дусаалга. Нүүрний хөвөндөө нүдний дусаалга шингээж, 3-5 минут хөлдөөгчинд байлгана. Хөлдөөгчнөөс гаргаж ирсэн хөвөнгөөр арьс үрэвссэн хэсэгт жин тавина. Батга хоромын зуур арилахыг та анзаарах болно.

6. Нүдний будаг арилгагчийг гэрийн нөхцөлд бэлтгэх

Шилэн саванд ус, оливын тос 3:1-ийн харьцаатай хийнэ. Шилээ таглаад сайтар сэгсэрнэ. Ингээд л таны нүдний будаг арилгагч шингэн бэлэн боллоо

7. Шар үсийг арилгахад хүнсний сод тусална

Гэрийн нөхцөлд скраб – гуужуулагч бэлтгэх: 1 цайны халбага сод, 1 амны халбага нунтагласан овъёосыг 1 литр усанд найруулна. Өтгөн болтол нь хутгаж, арьсан дээрээ түрхээд 5 минут орхино. Дараа нь халуун усаар угаана.

8. Нүдний доорх бараан тойргуудыг ч сод арилгана

Нэг цайны халбага содыг нэг аяга буцалсан ус эсвэл цайнд хийж сайтар хутгана. Нүүрний хөвөнгөө уусмалдаа дүрж, нүднийхээ доор жин тавина. 10-15 минут хүлээгээд, нүүрээ угааж, чийгшүүлэгч тос түрхэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэвэл үр дүн гайхалтай байх болно.

9. Гялалзсан үстэй болоход гадилны маск тусална

Маск бэлтгэхэд 1 гадил, 1 өндөг, 1 амны халбага зөгийн бал, 1/2 аяга шар айраг хэрэгтэй. Орцоо бүгдийг нь хооронд нь өтгөртөл хутгаад, үсэндээ түрхээд хоёр цаг орхино. Дараа нь бүлээн усаар үсээ зайлна. Энэ маскийг долоо хоногт нэг удаа хэрэглэснээр, таны үс бэхжиж, гялалзах болно.

10. Лаванда, кокос таны сормуусыг уртасгана

1/2 амны халбага кокосын тосыг лавандагийн эфирын 2-4 дусал тостой хольж хутгана. Нүүрний аль эсвэл чихний хөвөнгөөр сормуусандаа угнаас нь үзүүр хүртэл түрхэнэ. Долоо хоногт хоёр удаа ийнхүү сормуусандаа тэжээл өгснөөр, таны сормуус өтгөрч, уртсахаас гадна бэхжинэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.