Уншиж байна...
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Бөхчүүдийг алган дээрээ бөмбөрүүлдэг ч ТЭД ааг омогтой, айлган сүрдүүлэгч хэвээрээ л байна  

Н.Түвшинбаяр аварга нэгэн бөхөө хэвтэрт ортол зодсон уг явдал олны анхаарлын төвд байна. Бөхдөө хайртай монгол түмний хувьд эл үйл явдал нь талцал үүсгээд байгаа бөгөөд зарим нэг нь Н.Түвшинбаяр аваргыг өмөөрөх бол нөгөө хэсэг нь буруу шааж байх.

3oдоон юунaac үүсэв: “Э.Энхбат нь co.гтyypyyлax ундaa хэрэглэсэн үедээ удаа дapaa утсаар дуудсаар байсан. Tyxaйн үед Н.Түвшинбаяр аваргыг очиход үг сөрж, маргаант яриа өрнөсөн бөгөөд Э.Энхбат нь ширээн дээр байсан арxины шилээр толгойн тус газарт нь эхэлж цохисон байна. Улмаар зодоон эхэлжээ. Энэ үед  өрөөнд хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдээлэл байна.

Хамгийн сонин нь сошиалд Н.Түвшинбаяр аваргад бурууг тохохгүй байгаа нь хачирхалтай.  “Эр улс аль муудалцахыг тэр гэхэв”, “Ах нь дүүдээ сургах нь зөв” гэх мэтээр мянга буруутай байсан ч хамаагүй бөхчүүдийнхээ толгойг илээд өнгөрөөдөг нь даанч шударга бус. Бөх хүн бол танхайрч, согтуурч, хууль зөрчиж болдог.  Тэр бүү хэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүд, экс сумочид нэгнээ элдвээр доромжилж, гүтгэж, дайрч давшилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгнийхээ эсрэг төлбөрт материал нийтлүүлж, тэр бүхэндээ Монголын төр, Төрийн Тэргүүний нэрийг хутгалдуулаад явж байсан ч хариуцлага хүлээхгүй.

Ер нь сүүлийн үед бөхчүүдтэй холбоотой, бөхчүүд нэр холбогдсон элдэв асуудлууд хэрээс хэтэрлээ. Бөхчүүд хүн амины хэрэг, хар тамхи зөөвөрлөсөн хэрэг, танхайн хэрэг, хүчингийн хэрэгт холбогдох нь хэвийн үзэгдэл болтлоо нийгэм дасаж, дөжирч байна. Допингийн асуудал, цолны найраа энэ бүхний хажууд жижигхэн сэдэв. Бараг байж болох хэвийн үзэгдэл болчихож.

Үнэндээ Монгол эр хүний “Босоо цагаан хийморь”-ийг тээгч хүчит бөхчүүдийн үүрэг бол ердөө л “АРД ТҮМНИЙГ ЦЭНГҮҮЛЭХ”. Ард түмнээ баясгах үндсэн ажлаа умартаж бөхийн дэвжээнээ гарч зодоглохгүй. Жилдээ улсын наадам, цагаан сарын барилдаан хоёрт л зодоглодог. Бусад үед байдаг эсэх нь ч мартагдсан хүчтэнүүд олон.  Аль байгаа өнгөтэй, өөдтэйгөө бөхчүүддээ барьж, хоймортоо залан суулгаж хүндлэн дээдэлдэг монгол түмний хайр багадаагүй.

Улсын цолыг нь худалдан авч өгөөд зогсохгүй цол нэмсэнийх нь дараа данагар том жийп, тохилог байр орон сууцаар шагнадаг.

Ёстой л алган дээрээ бөмбөрүүлэхийн үлгэрийг бөхчүүдэд утгаар нь үзүүлдэг. Харин  бөхчүүд маань ард түмнийхээ тэр их хайр хишгийг дааж чаддаг бил үү. Биеэ авч яваа байдал нь “БУРУУ ЭРХЭЛСЭН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ” хэмээх зүйр үгийг эрхгүй санагдуулна.Тэднийг шүүмжилж болохгүй, хатуухан үг чулуудаж болохгүй. Тэглээ гэхэд өмөөрөх хүн олон. Хошуу цорвойлгон эвийлж, толгойг нь илнэ.  Өнөөх л ааг омогтой, айлган сүрдүүлэгч хэвээрээ л байгаа.

 

М.Эрмүүн

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.