Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
“Бороо гоулд”, “Гацуурт”-ын ордыг авсан “OZD ASIA PTE” компанийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга, ХХБ-ны Д.Эрдэнэбилэг нар байна уу

-Сингапурт бүртгэлтэй  OZD ASIA PTE  компани Перу улсаас 226 сая ам.доллараар алтны орд худалдан авчээ-

Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын талаар ноцтой шинэ баримт дэлгэгдлээ.  Д.Эрдэнэбилэг нь Бүгд найрамдах Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхай худалдан авсан байж болзошгүй мэдээлэл байна. Тус уурхайг худалдан авахад нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний дүү Х.Баттуул оролцсон, цаашлаад тус уурхайг тэд хамтарч эзэмшиж байгаа юм биш биз гэх хардлага дор мэдээллүүд хэвлэлүүдээр гарч эхэлсэн бол Сингапурт бүртгэлтэй уг компанитай Ерөнхийлөгч холбогдож ч мэдэх учир холбоос бас байна.

Хоёр жилийн өмнө Гацууртын орд, Бороо гоулдын лицензийг эзэмшиж байсан “Сентерра гоулд” компани манай улсаас шахаанд орж арга буюу гарч явахаас аргагүйд хүрсэн. Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Уянга “Гацуурт”-ын ордыг цуцлуулахаар шүүхдэж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнд нэгдэж идэвхийлэн оролцох болсон. Х.Баттулга ч Ерөнхийлөгч болсныхоо дараагаар “Сентарра гоулд”-ыг илэрхий шүүмжилж Гацууртын ордыг нэр заан шүүмжлэх болсон.

Олон нийтийн шахалтад орсон “Сентарра гоулд“ Монголоос гарахдаа 2018.10.12-ны өдөр Монгол дахь бизнесийн нэгжээ буюу Бороо гоулд уурхайн баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргийг Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компанид 35 сая ам.доллараар борлуулж буйгаа мэдэгдсэн. Анхаарал татаж байгаа нь тус компани нь хоёрхон сарын өмнө шинээр байгуулагдсан байх ба Монгол Улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг. Э.Дөлгөөн нь Bloomberg телевизийн захирал Э.Долгионы төрсөн дүү. Хуульч мэргэжилтэй тэрээр Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд оролцсон гэх зэргээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хууль бус олон ч үйл ажиллагааны ард нэр нь дуулддаг нэгэн.

“Сентарра гоулд”-ыг Монголоос гарах, шахах ажлыг Ерөнхийлөгч тэргүүлэн улс төржүүлж, Д.Эрдэнэбилэг нар Сингапурт бүртгэлтэйгээр шинэ компани байгуулж авчихсан гэж харагдахаар байна.

Шинээр илэрч буй баримтаас ч энэ бүхэн тодорхой болно.

OZD ASIA PTE “ компани Перу улсаас 226 сая ам.доллараар орд худалдан авсан эх үүсвэрээ Монголоос бүрдүүлсэн үү?

Энэ 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Cингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компани Boroo Pte компаниараа дамжуулж Өмнөд Америкийн Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхайг худалдаж авсан талаарх мэдээлэл barrack.com сайтад мэдээлжээ. 

Тус уурхайг авах худалдан авах ажиллагаанд Ерөнхийлөгчийн дүү Х.Баттуулын нэр дуулдаж эхэлсэн. Х.Баттуул нь 2012 онд Перу Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалд томилогдон ажилласан.

Мөн Сингапур улсад Монголоос суугаа Элчин сайд Т.Лхагвадорж нь Ерөнхийлөгчийн хүргэн. Сингапурт бүртгэлтэйгээр байгуулсны учир бас үүнтэй ч холбогдож мэдэх.

Тал талаас эрх ашгаа нэгтгэсэн хүмүүс “Сентарра гоулд”-ыг шахаанд оруулж “OZD ASIA PTE” компанид шилжүүлэх болов уу гэж ойлгогдохоор юм. Одоо  “OZD ASIA PTE” компани Boroo Pte компаниараа дамжуулан Перу улсад алтны орд худалдан авч байгаа бололтой юм. Алтны орд худалдаж авч буй 226 сая ам.доллар хаанаас гарсан мөнгө вэ. “OZD ASIA PTE” компанийн мэдэлд Монголын Бороо гоулд, Гацууртын орд яваа гэдгийг мартаж болохгүй юм.

Учир нь "Сентерра гоулд” компани хоёр жилийн өмнө “OZD ASIA PTE” компанид 35 сая ам.доллараар зарж байгаа тухайгаа мэдэгдэхдээ “Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг дурдаад “OZD ASIA PTE” нь “Сентарра гоулд”-ын Монгол дахь охин компани болох “Бороо гоулд” ХХК болон “Сентарра гоулд Монголия” ХХК-ийг эзэмшдэг Centrаra Netherland /BVBA/ компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг худалдан авч байгаа гэж байв.

Ноён уулаа ухуулахгүй, төнхүүлэхгүй хэмээн эх оронч нэрэн дор иргэд олон нийтийг босгож, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Уянга, Босоо хөх  Монгол бүлгэмийн хэсэг нөхдүүд идэвхийлэн шүүхдээд яваад байсны учир ч тайлагдаж мэдэх бололтой. Санаж байгаа бол 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа ""Сентерра гоулд”  Монгол Улсад 36 саяын татвар л төлсөн” гэж худал мэдэгдэл хийж, энэ асуудлыг шалгаж, хариуцлага тооцох болтол бодит байдал дээр уг компани нь зөвхөн 2011 онд гэхэд 4.14 тэрбум төгрөгийн татвар төлж, шилдэг 100 татвар төлөгчийн нэг байв.

Төр хамгаалалтад авлаа гээд байсан Гацууртын орд чухамдаа юу болов? Алтны асар их нөөцтэй Гацууртын ордын 66 хувийг Канадын "Сентерра Гоулд Монголия” компани, 34 хувийг Монголын төр эзэмших УИХ-ын тогтоол 2016 онд гарсан.

Үүний дараагаар 2018 онд “Сентерра гоулд” Сингапурт бүртгэлтэй Э.Дөлгөөн нарын “OZD ASIA PTE” компанид зарчихсан гэхээр тус орд “OZD ASIA PTE” компанийн эзэмшилд байгаа гэсэн үг. Тус компани Перу улсаас алтны орд худалдан авах хөрөнгийг Гацууртын орд, Бороо гоулдаас гаргаж байгаа юу гэх асуулт тавигдаж мэдэх нь.

“Гацуурт”-ын орд дээр Төр 34 хувийг эзэмших тогтоол шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл энэ тогтоол хэрэгжиж буй эсэх нь тун тодорхойгүй байна. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхээс “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсантай холбоотойгоор Канадын  Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компани өөрийн  охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн “мэдэлд” байсан  “Гацуурт” төслийг Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE”  компанид худалдсан наймааг буцаах эрх зүйн орчин үүссэн. Хоёр компани хоорондын 35 сая ам.доллароор үнэлэгдэх наймаанд  “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр болон “Гацуурт” төсөл багтсан байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-иас тодруулахад:  “Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоол гарсны дараа тухайн үеийн Засгийн газрын тогтоол гарч, тэр нь “Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой. Тийм шийдвэр одоо болтол манайд ирээгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Энэ нь одоог хүртэл төр эзэмших ёстой 34 хувийнхаа эзэн нь болж чадаагүй байгаагийн илэрхийлэл юм.

Төр 34 хувиа бүрэн хэмжээгээр эзэмшиж чадаагүй байхад “Гацуурт”-ын ордын 66 хувийн эзэмшигч болох “OZD ASIA PTE” компани Перу улсад ”Boroo Pte” компаниараа дамжуулан 226 сая ам.доллараар алтны орд худалдан авч байгаа нь ямар учир начир байна вэ? Энэхүү ордтой яахаараа ч Ерөнхийлөгч Х.Баттулга, төрсөн дүү нь болох Х.Баттуул, “сахал” Д.Эрдэнэбилэг нарын нэр холбогдсон мэдээллүүд гараад байгаа хэрэг вэ?

Сүүлийн арав гаруй жил “Бороо гоулд”, “Гацууртын орд”, Ноён уулын тухай асуудал хөндөгдөж улстөржих болсон.  Хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэгч, шилдэг татвар төлөгч хөрөнгө оруулагчдаа “Бороо гоулд”, “Сентерра гоулд”-ын төслөөс зорилготойгоор улстөржүүлж гүтгэн барин байж хөөж гаргацгаасан.

Тэгвэл одоо Сингапурт бүртгэлтэй Э.Дөлгөөн, Малайзын хоёр иргэний нэр нь л дуулдах, ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх нь ч тодорхойгүй Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компанид уул уурхайн гол томоохон төслүүдээ өгчихсөн болж таарч байна. Ноён уулаа ухуулахгүй, атга шорооныхоо төлөө амиа өргөхөөс буцахгүй байсан өнөө эх орончид хаачив.

 

                                                                                                               Б.САНАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.