Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Төсвийн орлого 17.5 хувиар нэмэгджээ

Манай улс 2021 онд 10.8 их наяд төгрөгийн татварын орлого олохоор төлөвлөсөн. Энэ оны эхний 2 сарын байдлаар улсын төсвийн орлого 1.6 их наяд төгрөг болоод байна. 

Сангийн яам болон Татварын ерөнхий газрын мэдээгээр төсвийн орлого одоогийн байдлаар өнгөрсөн оноос 17.5 орчим хувиар нэмэгджээ. Эдийн засгийн идэвхижлийн гол үндсэн үзүүлэлт дотоодын НӨАТ-ын орлого 26 хувиар давж, өнгөрсөн оны мөн үеэс 20 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн ААН-ийн орлогын албан татвар өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй тэрбум төгрөгөөр давж, төлөвлөсөн хэмжээнээс 40 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа эерэг үзүүлэлттэй байна. 

Татварын орлого өссөн нь төсвийн орлого нэмэгдэхэд нөлөөлжээ.

Монгол Улсын 2021 оны төсвийг 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор, 13.9 их наядын зарлагатай, 2.1 их наядын алдагдалтай байхаар баталсан юм. 

2021 онд уул уурхайгаас 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Нэг ёсондоо энэ онд уул уурхайгаас олох орлого төсвийн 26 хувийг бүрдүүлэх юм. Тодруулбал:

  • зэсээс 1.5 их наяд төгрөг,
  • нүүрснээс 1.3 их наяд төгрөг,
  • алтнаас 231 тэрбум төгрөг,
  • төмөр, төмрийн хүдрээс 98 тэрбум төгрөг, 
  • эрдэс баялгийн бусад түүхий эд, бүтээгдэхүүнээс 263.5 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн юм. 

Эхний 2 сарын төсвийн гүйцэтгэл сайн байгаа ч 3 дугаар сарын 10-нд Оюутолгой уурхайд коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Оюутолгойн зэсийн экспорт бүрэн зогсож, мөн нүүрсний гарц 10 дахин буураад байна. Ийнхүү орлого талд эрсдэлтэй байдал үүсээд буйг Сангийн яамнаас мэдээллээ. 

ҮСХ-ны эх сурвалжаар улсын нэгдсэн төсвийн орлогын бүтцийг танилцуулвал, 85.8 хувийг татварын орлого, 8.8 хувийг татварын бус орлого, 2.9 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого, 2.5 хувийг Ирээдүйн өв сангийн орлого тус тус бүрдүүлдэг. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.