Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Номаринг”-ээс эхлэлтэй Х.Баттулгын банктай холбогдсон түүхээс

Монголын арилжааны банкуудад Ерөнхийлөгч Х.Баттулгын  оролцоотой болох тухай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа цацагддаг.

Х.Баттулгын банк, санхүүгийн салбар руу “дайрах”, хувьцаа эзэмшигчдийг дарамт, шахалтад оруулах ажиллагаа аль 2000 оны эхэн үеэс эхэлсэн байдгийг хэвлэлийн хуудаснаас харж болно.

БНСУ-ын “Номаринг” компанийн олон арван сая ам.долларыг Монголын банкууд нийлж луйвардсан гэх 2006 оны дуулиантай хэргээс эхлэлтэй байдаг. Тухайн үедээ Голомт, Анод, Монгол шуудан, Тээвэр хөгжлийн банк зэрэг дөрвөн ч банк нийлэн Солонгосын Дэү, Эл Жи болон Номаринг компаниудыг хошгоруулж залилан, 120 сая ам.доллар салгасан гэх мэдээллүүд гарч байв. Улмаар энэ мөнгөнөөс хамгийн ихийг нь одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга “Мах Импекс” болон “Аранзал”, “Пирамид” гэх мэт компаниудаараа дамжуулан авсан гэх мэдээлэл хэвлэлээр бичигдэж, “Номаринг” корпорациас ч түүнийг яаралтай өрөө төлөхийг шаардаж байсан юм. Солонгосчуудыг луйвардсан мөнгөөрөө “Интер” банк, “Капитрон” банк, “Улаанбаатар” банкийг өөрийн болгож авсан гэх мэдээлэл ч цацагдсан. УИХ-ын гишүүн байсан Х.Баттулгыг багын найз “сахал” Д.Эрдэнэбилэгийн ард байдаг гэх яриа бол хэдийнээ ил болсон мэдээлэл. Энэ мэтчилэн Ерөнхийлөгч Х.Баттулгын банкууд дахь оролцоо илчлэгдэж байна.

С.ЗУЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.