Уншиж байна...
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэг
Н.Түвшинбаяр шүүгч, прокурор, хохирогч, гэрчийг дарамталсныхаа улмаас хоригдсон уу?

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан гэх хэрэгт сэжиглэгдээд буй. Иймд өнгөрсөн ням гарагийн шөнө 23:00 цагт Н.Түвшинбаярыг Цагдан хорих 461-р анги руу ачсан. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг энэ сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүхээс үзжээ.

Тэгвэл Н.Түвшинбаярыг шүүгч, прокурор, мөрдөгч, гэрч нарыг дарамтлан, сүрдүүлсэн гэсэн үндэслэлээр түүнийг цагдан хорьсон байж болзошгүй байгаа.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” бол шүүгч яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана гэж заажээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхийн тулд Х.Баттулга болон түүний багийнхан амиа өгөхөөс буцахгүй болсон. Өнгөтэй өөдтэй улстөрчдийг элбэж байгаад намнаж, эд хөрөнгөтэй хүнийг айлган сүрдүүлж булаах ажилдаа эрээ цээргүй ороод байна. Ингэх явцдаа Н.Түвшинбаяр эртний андаа хэвтэрт ортол нь зодоод буй. Түүгээр дуусахгүй байцаалт өгөхдөө шүүгч, мөрдөгч, прокурорыг сүрдүүлж байгаад хуулийн шүүхийн хариуцлагааас мултарчихна гэж бодсон ч түүний төлөвлөгөө талаар болж хоригдлоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.