Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Хүүхдийн паркийн газрыг “Мон-Уран”, Сөүл, “MCS”, “Бэгдү” констракшн, “Бодь” групп авчээ

Нийслэл хотын төв цэгт ногоон гэх тодотголтой газар хүүхдийн паркаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэрхүү газрыг ч мөн адил бүтээн байгуулалтын зорилгоор дахин төлөвлөх асуудал сөхөгдөж “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн үүнийг нь хүчтэй эсэргүүцэх болсон.

“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-н гүйцэтгэх захирал Б.Батнягт “Хаа газрын паркийн орох хэсэгт худалдаа үйлчилгээ явуулах жижиг байшинтай гудамж, тосгон байдаг. “Улаанбаатар виллаж” төслийн хүрээнд 3-4 давхар үйлчилгээний төвүүд баригдана. Хүмүүсийн хардаад байгаа шиг орон сууц барихгүй. Сервис апартмент буюу үйлчилгээ тоглоомын төв театр, галерей зэрэг байрлана. (Мөн энд дурсамжийн гэх тодотголтой дижитал цамхаг байх бөгөөд тус газрыг зорин очсон хүний болон түүнд хамаарах зургуудаар бүтсэн дижитал музей байрлуулна гэв) Бид Америкийн “PAU” хэмээх хотын архитектураар дагнан ажилладаг компаниар зураг төсөл хийлгэсэн. Тухайн барилгын 1-3, 1-2 давхар нь дэлгүүр, ресторан тоглоомын төв гээд дэлхийн улс орны олон нийтийн паркад байдагтай адилхан үйлчилгээний төвүүд байна. Дээд талын зарим хэсэгт давхартаа зочид буудал ажиллуулах боломжтой гэсэн үг. Тэр нь хэдхэн өрөөний тухай л асуудал шүү дээ” хэмээн  хэвлэлд өгсөн ярилцлагандаа ярьжээ.

Паркийн газар анх 1966 онд байгуулагдаж байсан бөгөөд нийт 35,6 га газар эзэмшиж байжээ. 2005 оны долдугаар сарын 5-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 263 тогтоолоор 358714 мкв газрыг 15 жилийн хугацаатай “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-д эзэмшүүлэхээр өгсөн байдаг. Тус газрыг тав таван жилийн хугацаатай сунгуулж байсан ч сүүлд газраасаа байгууллагуудад алдаж байгаа болон хөрөгнө оруулалт авахад баталгаа хэрэгтэй гэх шалтгаанаар хотын захиргаанд хүсэлт гарган газар эзэмших эрхээ 60 жилээр сунгуулж байжээ.

Паркийн гэх тодотголтой газраас хамгийн их хувь буюу 74 хувийг Л.Болд захиралтай “Бодь” групп эзэмшдэг. Мөн Б.Наранхүү захиралтай  “Мон Уран” компани 1 га, Ж.Оджаргал  захиралтай “MCS” компани 4,4 га, М.Өнөрболор захиралтай “Сөүл” групп, Солонгосын иргэн Ким захиралтай “Бэгдү” костракшн тодорхой хувийг эзэмшиж байна. Бүгд зочид буудал, ресторан гэх мэт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэ талаар хүүхдийн паркийн орлогч захирлаар 21 жил ажилласан Д.Бавуудорж гуай “Тухайн үед паркийн эзэмшилд 35.6 га газрыг өгч хашаа хатгаж байсан. 2000 оны үед тус газар 4,5 тэр бум төгрөгийн өртөгтэй, 13 мянган мод буттай, 16 мянган ам метр ногоон байгууламжийн зүлэгтэй, 30 гаруй тоглоомтой байсан. Паркийн газрыг 1996 оноос компаниудад хувьчилж эхэлсэн.

Анх 1998 онд “Мон-Уран” компани зөвшөөрөлгүйгээр нэвтэрч 1.2 га газар хүчээр эзэмшиж байсан. Тэгэхдээ хүүхдэд зориулсан усан сан байгуулна гэж амалж байсан. Анхнаасаа ямар ч бичиг баримтгүй мөн барилга барьснаасаа хойш ч зөвшөөрөлгүй байсан. Дараа нь газрынхаа зөвшөөрлийг авсан байж магадгүй” гэжээ.   

Харин “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “ Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 1,1 га газрыг манай компани эзэмшиж байгаа нь үнэн. Паркийн газрыг эзэмшиж байгаа бусад компани хүүхдэд зориулсан байгууламж барихад зориулж өгвөл бид ч газраа буцааж өгөх болно” хэмээн хэлж байжээ. 

“Мон-Уран” компаний газар эзэмших зөвшөөрлийг 2011 онд 198 тоот захирамжаар олгож байжээ.

Д.Бавуудорж гуайн хэлж байгаагаар бусад газруудын хувьд “1997 онд “Монтана”  компанид 0.5 га газрыг олгохоор захирамж гарсан байдаг. Бид хүүхдийн парк дотор газар олгохгүй гэж эсэргүүцэж улмаар паркын хашааны хойд өнцгөөс өгсөн” гэжээ.

Сүүлд “Монтана”  компани хамтын ажиллагааны хүрээнд MCS компанид хамтын ажиллагааны хүрээнд шилжүүлж улмаар тус газарт Шангрила зочид буудал сүндэрлэсэн.

“Сөүл” рестораны хувьд хуучин “Туяа” рестораныг түрээслэж байсан гэх бөгөөд 1997 оноос тэдний мэдэлд шилжсэн” гэжээ. “Сөүл” ресторан 2005 онд эзэмшил газраа иргэн М.Өнөрболор буюу УИХ-ын гишүүнд шилжүүлсэн бөгөөд тэрээр тус газрыг амралт зугаалга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байсан ч ресторан, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Анх паркийн газар ногоон байгууламж бүхий 13 мянган мод буттай, 16 мянган ам метр ногоон байгууламжийн зүлэгтэй, 30 гаруй тоглоомтой байсан ч одоо битүү барилга байгууламж, хэдхэн тоглоом, хар шороотой л үлдэж дээ. Хүүхдийн паркаас хумслагчид нь УИХ-ын гишүүд, нэр хүндтэй томоохон аж ахуйн нэгжүүд байгаа нь тэдэнд бизнесийн ёс зүй байхгүйг харуулж байна. Хүүхдийн нэрийг барьж сайхан тохижуулна гэж амалж авчихаад эргээд өндөр өндөр барилга болгож буйг хариуцлага тооцох Төр гэж алга.

А.Билгүүн

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.