Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ахмадын зээл төлсөн нь ХААН банкны хувьцаа эзэмшигч болох Ерөнхийлөгчийн мэх байв уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаж байгааг зарласан. Тэтгэврийн насны 230 мянган ахмадууд тэтгэврийн зээлээ төлүүлсөн Тэтгэвэр авагчдын дийлэнх нь ХААН банкаар тэтгэврээ авдаг. Өнгөн дээрээ ахмадуудын зээлийг төлсөн нь сайшаалтай мэт харагдавч тус банкны чанаргүй зээлийг улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр төлж зузаатгал хийхэд зориулсан гэх. Тэтгэврийн зээл төлөхтэй зэрэгцэн ХААН банкны 54.4 хувийг худалдах тухай  асуудал гэнэт яригдсан. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ХААН банкны энэ хэлэлцээрт  оролцож эхэлсэн гэх албан бус мэдээллүүд тухайн үед гарсан.  Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга татвар төлөгчдийн мөнгөөр ХААН банкны хувьцаа эзэмшигч болсон байж болзошгүй гэх хардлага дуулдах болсон. Энэ нь Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх “зориг” гаргасан ард түмний баатар болж үлдэхээс гадна томоохон банкны хувьцаа эзэмшигч болох боломж бүрдэж байна хэмээн тухайн үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч байлаа. 

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон 4 жилийн хугацаандаа улс орныхоо төлөө юу хийв. Хувийн эрх ашиг, бизнест гар хөл дүрсэн тухай мэдээлэл л олонтаа дуулддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн статус нь угтаа улс орны эрх ашиг, эв нэгдэл, хоёр хөршийн бодлого, гадаад харилцааны талбарт Монголын нэр хүндийг өргөсөн өргөн цар хүрээгээр үнэлэгдэх хариуцлагатай алба. Гэтэл Ерөнхийлөгч маань төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулан "Голомт"-ын Д.Баясгаланд тендергүйгээр төмөр зам барих эрхийг өгчихсөн. Тэгээд өнөөх хүнээ Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цол хэргэмээр шагнасан шигээ сууж байгаа юм. Өмнөх зарим Ерөнхийлөгч нар шиг гадаад харилцаан ахиц гаргасан, “Шилэн дансны” хууль гэх мэт иргэд олон нийтийн эрх ашигт нийцэх хууль ч олигтой батлуулснгүй дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас өргөн барьсан хуульд хориг тавихаас цааш хэтэрдэггүй гэх үнэлэмжтэйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгах нь.

Х.АНАР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.