Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос ЗХЖШ-ын удирдлагыг албан тушаалаас нь чөлөөөлөхийг Ерөнхийлөгчид зөвлөв

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос зэвсэгт хүчний анги, салбарт хүний амь нас хохирсон гэмт хэрэг удаа дараа гарах болсонтой холбогдуулан тус салбарын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулсан билээ. Уг хэлэлцүүлгээс зөвлөмж, чиглэл өгөх тухай тогтоолыг гаргасан талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээллээ.  

Дэд хорооны тогтоолд “Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн дэг нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдэл удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад зөвлөмж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгосугай” гэжээ.

Үүнд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Цэргийн албаны тухай хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах, цэргийн алба хаагчийн эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох чиглэл өгсөн бол төрийн цэргийн байгууллагад хүний эрх зөрчигдсөн зөрчил удаа дараа гарсныг мэдсээр байж удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүй ЗХЖШ-ын удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөсөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.