Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Р.Амаржаргал: Ч.Ганхуяг аа! Чиний төсөл буруудбал цахим санхүүгийн шилжилт хэдэн жилээр хойшлох болно

Монголын цорын ганц криптовалют болох "Ard coin"-ыг эзэмшиж байгаа 420,000 гаруй хүн байгаа бөгөөд тэдгээрээс  1,000,000 дээш ардкойнтой 180 хүн, 100,000 дээш ардкойнтой 822 хүн байна гэсэн судалгаа бий. Хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр тус бүтээгдэхүүний талаар сайн муу мэдээлэл нийгэмд их тархах болсон. 

Үүнтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд аасан Р.Амаржаргал өөрийн цахим хуудсаар дамжуулан тус компаний гүйцэтгэх захирал Ч.Ганхуягт хаяглан ийн зөвлөжээ. 

Тэрээр " Чиний энэ том төсөл буруу явбал цахим санхүүгийн шилжилт хэдэн жилээр хойшлох болно. Зогсохгүй л дээ, гэхдээ цаг алдана. Эдгээрийг бас анхаарна биз ээ.

Ерөнхий сайд, түүний багийнхан цахим хөгжлийг зорилгоо болгож бүр Цахим хөгжлийн яам байгуулна гэж амласан байна билээ. Эрх биш энэ зорилгоо гүйцээе гэвэл чиний хөгжүүлж буй салбар, санаачилга, түүчээг анхааралдаа авч, дэмжих нь баараггүй л байх учиртай.

Жич: Танай Ард дэлгүүрээр зарагдаж буй "Төрийн алба: Сорилт" гэсэн миний номыг үзэг харандаа бариад зураад сайн унш. Цахим шилжилт, шаардлага, зарим улсын туршлага, орчин цагийн төрийн алба ямар байх талаар бичсэн. Р. Амаржаргал" гэжээ. 

 

Манай улсад цахим санхүүгийн салбарт зориулж тэдний үйл ажиллагааг зохицуулах ганц хууль нь “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”. Тус хуулийннэг хэсэг болох “Цахим мөнгөний журам” нь банкны, өрсөлдөөний тухай хуулийн нэлээд олон заалтыг зөрчсөн хэмээн салбарын судлаачид үздэг. Хэдийгээр дээрх хууль батлагдаад 4 жил өнгөрсөн ч одоогоор ямар нэг өөрчлөлт ороогүй л байгаа. 

 

Харин тус мэдээлэлтэй холбогдуулан Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: "Монгол төгрөг сүүлийн жилд 1,300-2,500 хүртэл уначихлаа. Баян чинээлэг нийгмийг бий болгоё гэж бодож байгаа л бол бид ийм алдааг гаргахгүйгээр тодорхой хэмжээний мөнгө олборлох үед манай төгрөг өөрөө тогтворжиж, чангарах боломж бий. Бид өмнө нь хэний ч гаргаж чадаагүй боломжийг аюулгүй байдлын өндөр хамгаалалттайгаар биткойныг ашиглах боломжийг гаргаж байна. Гэхдээ эхний ээлжид зөвхөн өөрийн хувьцаа эзэмшигч хүмүүст энэ боломжийг нээж байгаа юм" гэсэн тайлбарыг өгсөн байсан. Мөн "Би Биткойныг биш АрдКойныг өөрийнхөө нэр төрийг дэнчин тавин гаргаж ирсэн тул сурталчилж байна" гэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.