Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН КОМПАКТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

АНУ, Монгол Улсын Засгийн газар хооронд Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ байгууллаа. Гэрээнд манай талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ХНХ-ын сайд С.Чинзориг  Америкийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Майкл Клечески гарын үсэг зурлаа.
АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгээр байгуулсан түншлэлийн гэрээ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол Улсын хэмжээнд хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүний наймаанд өртүүлэхгүй байхад чиглэсэн тодорхой ажлуудыг хийх юм.
Манай улсын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, хариу үйлчилгээг цогцоор үзүүлэхэд салбар дундын үр дүнтэй хамтын ажиллагааг бататгаж, хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй хүүхдийг илрүүлэх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн ажилтнууд, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүд, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар улсын байцаагчдыг чадавхжуулах, хохирогчдод шаардлагатай үйлчилгээг цогцоор үзүүлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх шаардлага байгаа.
Мөн хүүхдийг түр хамгаалах байрны хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, тэдэнд үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, хүүхэд, эцэг эх асран хамгаалагчдыг мэдээллээр хангах зэрэг томоохон ажлыг хамтран хэрэгжүүлснээр хүүхдээ бэлгийн мөлжлөг, хүүхэд худалдаалагдах гэмт хэрэгт өртүүлэхгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагчийн ойлголт хандлага нэмэгдэж, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжирч, Монгол Улсын 1,3 сая хүүхдийн эрх хамгаалагдах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.