Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Монголын чөлөөт бөхийн "Үндэсний шигшээ баг"-ийн тамирчид олимпын эрхийн төлөө хүч үзнэ

Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална. Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн, залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзнэ.

Тус хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Казахстаныг зорих юм. Монголын баг тамирчдаа олимпийн олон эрх авч, Азийн аваргаас медалийн арвин ургац хураахыг хүсье.

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа

Сонгомол бөхийн

60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

АЗИЙН АШТ-д ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Батсайханы Нэмэхбаяр

65 кг: Сармандахын Билгүүн

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумьяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Пүрэвжавын Өнөрбат

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Чинбатын Алтангэрэл

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн

50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь

53 кг: Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмэд

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.