Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаад байгаа юм байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох,  гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригыг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хоригыг хүлээж авах юм бол ҮХЦ 10 гишүүнтэй болж улмаар Үндсэн хуулийг зөрчих учраас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзсэн.

Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. ҮХЦ 3 сарын 19-өөс хойш бага суудлын хуралдаанаа хийж чадахгүй байна. Цэцийн ажилд эрх баригчид шууд гар дүрж байгаа. Бүүр цаашлаад Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд халдаж, Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагах ажлыг нэр бүхий УИХ-ын гишүүд хийж байгаад харамсаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: ҮХЦ-д Ерөнхийлөгчид хангалттай эрх мэдэлтэй оролцож байдаг. Цэцийн 9 гишүүнээс 3 Ерөнхийлөгч санал болгодог. Ерөнхийлөгч цэцийн гишүүний томилгоонд хориг тавих эрх бий юу гэдэг нь ойлгох хэрэгтэй. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаад байгаа юм байхгүй. Үндсэн хуулийн бус эрх мэдэл Ерөнхийлөгчид байсан. Үүнийг л засаж, Үндсэн хуульд нийцүүлэх гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 1 жил 4 сар чөлөөлөөгүй байсан Цэцийн гишүүнийг 2, 3 өдөрт чөлөөлж байгаа нь Ш.Цогтоо нарын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой гэсэн шийдвэр гаргасны улмаас л чөлөөлж байгаа шүү дээ. Мөн Ж.Эрдэнэбулган гэдэг хүнийг томилоод ажилд нь оруулцан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц аль хэзээ 10 гишүүнтэй болчихсон. Гэтэл та нар одоо хориг хүлээж авбал цэц 10 гишүүнтэй болно гээд байх юм. Хуулийн өөрсдийн дураараа тайлбарлахаа болих хэрэгтэй.

УИХ-ын  гишүүн С.Бямбацогт: Цэцийн гишүүнийн томилох чөлөөлөх ажилд урьд өмнө яаж явж ирсэн тэгж л явсан. ҮХ, УИХ-ийн дэгийн тухай хуулийн дагуу явсан. 2 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан хүмүүсээ чөлөөлж оронд томилох хүний оруулж ир гэсэн бичгийг УИХ-аас Дээд шүүх рүү өнгөрсөн жилийн хугацаанд 4-5 удаа илгээсэн. 3 сарын 1-ээс шүүхийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуулийн дагуу хугацаа хэтэрсэн гишүүнийг 1 сарын дотор чөлөөлнө гэсэн. Ингээд Дээд шүүхээс 2 хүний оронд 1 хүний нэр оруулж ирсэн. Үүнийг нь бид хэлэлцэж шийдээд байгаа юм. Энэд Ш.Цогтоо гэдэг хүний тухай яригдаад байгаа юм. ҮХЦ-ийн гишүүн 65 настай тэтгэвэрт гарна гэж байгаа юм. Шинэ гишүүн томилсноор өмнөх гишүүний бүрэн эрх дуусна гэсэн хуулийн заалтын дагуу л томилж чөлөөлнө. Өөрөөр хэлбэл 10 гишүүнтэй болохгүй. Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудал нь цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцаж байгаа учраас л маргаан үүсээд байгаа юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.