Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сайед Моллай хүрэл медаль хүртлээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь -81 кг-ын жинд Сайед Моллай хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Сайед Моллай жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азийн залуучуудын аваргын мөнгө, хүрэл медальт Ираны Амин Камиябиг 1:05 минутад цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродовыг 2:32 минутад цэвэр ялсан ч хагас шигшээд зохион байгуулагч орны жүдоч Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Владимир Золоевт вазари үнэлгээгээр ялагджээ.

Гэвч хүрэл медалийн төлөө Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Камзаг нэмэлт цагт дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авч хүрэл медалийн болзол хангасан юм. Энэ нь түүний хувьд тивийн аваргаас авч буй 4 дэх медаль бөгөөд өмнө нь 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байжээ. Энэ жинд эзэн орны Владимир Золоев түрүүлсэн бол БНСУ-ын Ли Мүн-Жин мөнгө, Узбекистаны залуу од Шарафиддин Болтабоев хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнийг хоёр өдрийн дараах байдлаар БНСУ 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай тэргүүлж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.