Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүгчид зүтгүүлж байгаа шадар туслах Л.Түвшинжаргал 5 тэрбумын хохирлын хэргээр шалгагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслахаа шүүгчээр томилох гэж байгаа тухай мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны хоёр сарын 25-ний өдрийн 15-р тогтоолд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Лүндэнбазар овогтой Түвшинжаргалыг томилуулахаар нэр дэвшүүлсэн нь олон нийтэд ил боллоо. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга шүүх, хуулийн байгууллагад гар дүрж, өөрийн хонгилыг бий болгосон гэдэг нь батлагдаж байгаа юм. 

Ингэхэд шүүгчээр томилогдохоор нэр дэвшсэн, Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал гэгч нь хэн бэ? Энэ талаар цөөн хэдэн баримтыг дэлгэе. 

1. Л.Түвшинжаргал нь 2006 оноос хойш Х.Баттулгыг дагаж гишүүн байхад нь ордонд, сайд байхад нь яам дээр туслахаар нь ажиллаж ирсэн одоо Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байгаа нэгэн.  МУИС-ийг Хуульзүйн сургуулийг төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй гэх боловч энэ салбарт ажилласан туршлага үгүй. Өөрөөр хэлбэл хууль, шүүхийн байгууллагын талаар “А” ч байхгүй гэж хэлж болно. 

2. 2016 онд цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Л.Түвшинжаргалыг баривчлан саатуулж улсад 5 тэрбумын төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлаар шалгаж байсан. түүнийг шинэ төмөр зам төсөлтэй холбоотойгоор бусдыг залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн саатуулж байсан билээ. Улмаар "хөхүүл" хүүхэдтэй хүнийг хорилоо гэж шуугиан дэгдээд, түр саатулах байранд өлсгөлөн зарлаж байсан. Хэрэг шүүхийн шатанд сураг алдарч, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноор бүр дарагдсан бараг хаагдсан гэх мэдээлэл бий. 

3. Х.Баттулга Үйлдвэр, худалдаа аж ахуйн сайдаар ажиллах байх үед Л.Түвшинжаргал тус яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн ажиллаж байсан бөгөөд энэ үедээ тендерийн будлиан хийсэн гэх мэдээлэл бас цахим орчинд байна. 

Ерөнхийлөгч өөрийн шадар туслахаа шүүгчээр томилуулах гэж байгаа энэ асуудалд дараах дүгнэлтийг хийж болохоор байна. 

Нэгдүгээрт Х.Баттулгад үнэхээр хүний нөөц алга. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л бий” гэж хэлсэн удаатай. Хоёрдугаарт Х.Баттулгад зүтгэгчид үнэнд гүйцэгдэж, эхнээсээ шийтгэл амсаж эхэлсэн учраас хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгчөөс зайгаа барьж эхэлсэн. Ингээд өөрийх нь талд зогсох шүүгчгүй болсон Х.Баттулга өөрийн шадар туслахаа шүүгчид зүтгүүлж байгаа юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.