Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрон хүрээлдэг залуусын нэг “Эрдэнэс Силвер ресурс”-ийн Т.Мөнхбаяр авлигын хэргээр шалгагдаж байна

“Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ний гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг АТГ-аас хууль бусаар олсон 37 сая ам доллар буюу 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулж, хүүг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ.

Өнөөдөр тус ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болгосон талаар мэдээллээ.

АТГ-аас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан. АТГ нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Энэ нь Улсын Дээд шүүхээр хянагдсаны дагуу энэ дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгө шилжжээ. Авлигын энэ мөнгө “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал Т.Мөнхбаяртай холбоотой юу.  Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Т.Мөнхбаяр нь төрийн өмчийн тус компанийн захирлаар 2019 онд томилогдсон. Гэтэл АТГ 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх авлигыг хэргийг илрүүлэн шалгасан. Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны нэгдүгээр сард томилогдсон Т.Мөнхбаяр нь улс төрийн хүрээнд сураг ажиггүй байсан хүн төрийн компанийн захирал гэнэтхэн болсон. “Эрдэнэс силвер ресурс”-ийн нууц эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэх мэдээлэл хэвлэлээр олонтаа бичигддэг. Ерөнхийлөгчийн санаачилсан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг санхүүжүүлэгч нь Салхитын мөнгөний орд буюу “Эрдэнэс Силвер ресурс” компани.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ажлаа танилцуулах үеэрээ “Монголбанкинд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ" гэж мэдэгдэж байсан билээ. Х.Баттулга тэтгэврийн зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр ХААН банкинд бас зузаатгал хийсэн байдаг.

Т.Мөнхбаяр нь урьд нь “Монголиан гоулд резарв”, “Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниудтай. “Империал гоулд майнинг” компанийн харьяа  Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах алтны уурхайн хашлага нурж насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан амиа алдсан хэрэг 2019 онд гарсан.  

Намсрайн Батмагнай, Төмөрийн Мөнхбаяр нар нь Төртогтохын Алтайбаатарын хамт “Агнистын алтан орд”, “Агнистын зэсэн орд” ХХК –ийг тус тус эзэмших бөгөөд хоёр хамтрагчийнх нь тухай цахимаар хайвал шүүхийн шийдвэрийг цахимд байрлуулсан хуудсууд элбэг таарах аж. Тухайлбал Т.Алтайбаатар нь Донжхаус, Донжхацукомпаниудыг эзэмшдэг, нэр дээр нь 8000 га газар аваад, буцаагаад 14 хүнд өгчихсөн байх жишээний сонирхолтой баримтуудыг Улсын дээд шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 19-нд шүүсэн талаар Дээд шүүхийн цахим хуудсаас харж болно.

Хачирхалтай нь Т.Мөнхбаяр ч бас дунд сургуульд байхдаа Т.Мөрбаяр гэдэг нэртэй байсныг хожим яагаад солиулсан юм бол?

Т.Мөнхбаяр нь “Монголын нууц тарни” ТББ, “Монголын нохойн холбоо” ТББ, “Монголын немц овчарка сонирхогчдын холбоо” ТББ, Монголын пониболлын холбоо ТББ гэгчийг үүсгэн байгуулсан байх жишээний. Ийм нэгэн маш сонирхолтой хоёр их наядын ашиг олох, Монголын ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлөх, зээлгүйг нь ваучер тарааж баярлуулах Төрийн мэдлийн алт, мөнгөний ордын Гүйцэтгэх захирал болчихсон байгаа юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүрээлэн байгаа залуус ар араасаа л хууль шүүхийн байгууллагын хаалга татаж байгаа. Хамгийн сүүлийн жишээ бол аварга Н.Түвшинбаярын танхайн хэрэг. Тэрээр өөрийн найз, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан. Өөр нэг жишээ нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан М.Махбал. Тэрээр ажлын байрандаа архидан согтуурч улмаар тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-н амь насыг хөнөөсөн.

Үүгээр зогсохгүй хонгилын гэх тодотголтой шүүгч, прокуроруудын хэрэгт холбогдсон өмгөөлөгч Б.Баасанцогт гээд л хэцүүхэн тодотголтол, тодорхойлолттой хүмүүс Ерөнхийлөгчийг хүрээлж байх юм. Тэдний араас “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг авлигын хэргээр хуулийн байгууллагын хаалга татжээ.

Э.ТУЯА

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.