Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял авсан Д.Цогтбаатар УЕП Д.Жаргалсайханы дэргэд байсаар байна

Шүүхээс ял шийтгүүлж явсан Д.Цогтбаатар гэгчийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр ил боллоо.

Өмгөөлөгч Г.Нацагдорж тагнулч асан Д.Цогтбаатар прокурорын байгууллагад орохдоо Төрийн албаны хууль зөрчиж орсныг дурдаад Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг.

Тэрбээр “Төрийн жинхэнэ албанд гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял сонсч байсан иргэн томилогдох эрхгүй. Гэтэл Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар нь төрийн нууц задруулсан хэргээр шүүхээс ял сонсож, биеэр эдлээд суллагдсан. хэрэг эрхлэх газрын даргаар ажиллах туршлагагүй учир уг томилгоо хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан юм.

Уг хүсэлтийг Төрийн албаны зөвлөлөөс шалгаад Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дараах дүгнэлтийг хүргүүлсэн байна.

Төрийн албаны зөвлөлөөс “Д.Цогтбаатар нь 1998 оноос хойш Тагнуулын Ерөнхий газарт төрийн тусгай албан хаагчаар, 2006-2014 он хүртэл хэлтэс, газрын даргын албан тушаал хашиж байгаад 2014 онд Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг, 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус шийтгүүлсэн байна. Иймд Д.Цогтбаатарт холбогдох асуудлыг нягтлан шалгаж, хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр шилжүүлэв” гэжээ.

Эндээс үзвэл тагнуулч асан Д.Цогтбаатар хууль зөрчиж прокурорын байгууллагын Хэрэг эрхлах газрын даргаар томилогдсоноос гадна Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөн байх. Өөрөөр хэлбэл УЕП Д.Жаргалсайхан хууль зөрчигчид, хонгилын прокуророор өөрийгөө хүрээлүүлж байна. Ийм хүн шударга гэж цоллогдож байгаа нь зөв үү?

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.