Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Халдвараар нас барсан хүмүүсийн ар гэрийхэн салах ёс гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхийг зөвлөлөө

Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн асуудлаар Хүний эрхийн комиссоос Эрүүл мэндийн сайдад зөвлөмж хүргүүлжээ.

Тодруулбал, нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 3/09 тоот зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжид

  • коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах,
  • цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх,
  • оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах,
  • нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх,
  • халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх,
  • цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх,
  • нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах;
  • хорих анги, асрамжийн газруудад эрсдэлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгасан байна.

 

Эх сурвалж: Хүний эрхийн үндэсний комисс

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.