Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Даргынхаа амийг хөнөөж зугтсан цэргүүдийн нэг нь айлын мотоцикл дээрэмдэж зугтжээ

Өчигдөр орой Говь-Алтай аймагт хилийн цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж амвь насыг нь хөнөөж зугтсан хэрэг гарсан билээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус хэргийг үйлдсэн цэргүүд 19 настай бөгөөд нэг нь айлын мотоцикл дээрэмдэж зугтсан байна. Оргодол цэргүүд АКМ галт зэвсэг 2ш, сум 47ш авч зугтсан бөгөөд хэргийг  Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тодруулахад "Дөрөвдүгээр сарын 08-ний өдрийн 22.58 цагт Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас барсан талаар дуудлага  мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч, хэргийн газарт ажилласан. Ингэхэд 34 настай, харуулын дарга буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн.

Хэргийн газарт галт зэвсэгтэй харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагчид орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Тус аймгийн цагдаагийн газар, хилийн цэргийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэмт хэрэгт сэрдэгдэж буй этгээдүүд байлдааны галт зэвсэг, сумтай хэргийн газраас зугтсан. Цэргүүдийг баривчилсан гэдэг мэдээлэл худлаа. Байршлыг нь тогтоож, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Мөн Говь-Алтай аймгийн хилийн цэргийн ангитай ойролцоо байгаа айл өрхүүдийг болгоомжтой байхыг анхааруулж байна" гэлээ. 

Харин  ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав дараах мэдээллийг өглөө.

Тухайн цэргүүд өнгөрөгч оны намар татагдаж очсон цэргүүд бөгөөд харуулд харах үедээ өөр хоёр цэрэг болон ахлахын хамт тавуулаа үүрэг гүйцэтгээд буцах үедээ тус хэргийг үйлдсэн байна. Тухайн үед хамт байсан цэргүүд цэргийн ангидаа ирж дээрх мэдээллийг хүргэсэн. ЗУгтсан хочр цэрэг хоёулаа 19 настай бөгөөд Орхон болон ховд аймгийн харьяат. Тэд зугатахдаа 45 сум, зэвсэгтэй явганаар зугатаж байгааг албаныхан мөрдөн шалгаж байна. Тухайн цэргүүд хэрэг хийгээд зугатахдаа айлаас мотоцикль, боорцог, бин зэргийг авсан бөгөөд 50 орчим км яваад бинзенгүй болсон учраас явганаар зугатсан. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Харин амь насаа алдсан алба хаагчийн хувьд  гурван хүүхэдтэй, эхнэр нь тухайн хилийн отряадад тогоочоор ажиллаж байсан. Талийгаач 34 настай байсан бөгөөд цэргүүдэд ямар нэг дарамт, шахалт үзүүлж байгаагүй гэдгийг тухайн цэргийн ангийн цэргүүд болон хэрэг гарсан өдөр хамт байсан цэргүүд мэдүүлсэн. 

Хэргийг  ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.