Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
300 мянган төгрөг авч буй иргэд Засгийн газар, Сү.Батболдод талархахын учир

Монголын иргэн бүр 300 мянган төгрөг авч эхэлсэн. Одоогийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эл шийдвэр Ерөнхийлөгчийн яриад байсан нэг өрхөд 1 сая төгрөгөөс хавьгүй илүү буюу 2 хүүхэдтэй айл 1.2 сая төгрөг авна, 3 хүүхэдтэй айл өрх гэхэд 1.5 сая төгрөг гэх мэтээр хүн бүрийн тоогоор өгсч авах болсон нь зөв  оновчтой шийдвэр боллоо. Иргэд ч ам сайтай байна. Монгол Улсын 3.3 сая иргэн тус бүр 300 мянган төгрөг авч буй энэ их хэмжээний мөнгийг Засгийн газраас Оюу толгойн татварын мөнгөөр төлж байна гэдгээ мэдэгдсэн. Оюу толгой манай улсад татвар төлөх эрх зүйн үндсийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар анх санаачилж, шийдүүлсэн байдаг.

Ингэснээр Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу шаардлагыг биелүүлэх эрх  буюу Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн юм. Нидерланд, Люксембург зэрэг оронтой аль 1990-ээд он, 2000-аад оны эхээр байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар УИХ-д өргөн барьж цуцлуулсан учраас энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах боломж нь бүрдсэн. "Оюу толгой" манай талаас тавьсан актын дагуу татварын эхний төлбөрөө төлөх ёстой болсны дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас эхлэн манай улсын төсөв рүү "Оюу толгой" ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татвараа төлж эхэлсэн.

Одоо энэ татварын мөнгөөр буюу Оюу толгойгоос орж ирсэн мөнгөөр Монгол Улсын иргэн бүртээ 300 мянган төгрөг олгож байна. Сү.Батболдын Засгийн газрын гаргасан шийдвэрээр иргэн бүрт 300 мянган төгрөг олгогдож байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн 300 мянган төгрөгийг олгох эх суурийг тавьсан УИХ-ын гишүүн Сү.Батболдод, түүний бодлогыг залгамж халаагаар хэрэгжүүлж буй үе үеийн Засгийн газарт талархъя.

Х.ОДОН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.