Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, 3 хүн нас баржээ

2021 оны 04 дүгээр сарын 09,10,11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 671 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 465 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 2, нийслэлд 1 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр-1 /Жолооч/
  • Автомашин онхолдох хэлбэрээр-1 /Зорчигч/
  • Явган зорчигч мөргөгдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн.

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

-   Явган зорчигч мөргөх хэлбэрээр –7

-   Мөргөлдөх хэлбэрээр-2

-   Мотоцикл онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь хохирсон осол, хэргээс дурдвал:

2021.04.09-ны өдрийн  18:00 цагийн орчим Дундовь аймгийн Өндөршил сум “Эргэн шанд” гэх газарт сумын төвөөс 40 км, шороон замд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

2021.04.10-ны өдрийн 13:00 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай баг “Улаан үзүүр” гэх газар сумын төвөөс 13 км, асфальтан замд хувийн эзэмшлийн Hyundai-Porter маркийн автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

2021.04.10-ны өдрийн 21:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эх, Жамсран уулын хойд замд Д жолоочтой Hyundai-Porter маркийн автомашин, явган зорчигчийг мөргөж, амь насын хохироосон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 108, Орон нутагт 43 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж оролцохыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.