Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс болох 3000 төгрөгийг кабелийн суваг ашиглагчид төлнө

“Юнивишн”, “Скаймедиа”, MNBC зэрэг кабелийн сувгийн хураамж дээрээ гуравдугаар сарын 1-ээс 2500-3500 төгрөг нэмж, хэрэглэгчдийн төлбөр өсчээ. Үүнтэйй холбоотойгоор иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл нь  ямар учиртай нэгдэл вэ гэдэг дээр Монголын олон суваг дамжуулагчдын холбооноос мэдэгдэл гаргажээ. 

"Өргөн нэвтрүүлгийн тухай хууль” 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.6, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6-д тус тус заасны дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгуудыг багтаасан “Үндсэн багц”-г үйлчилгээнд нэвтрүүлэх, тухайн багцын суурь хураамжаас “Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс” тооцож, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоонд шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Монголын телевизүүдийн холбоо нь энэхүү хөлсийг төвлөрүүлэх ба хөлс нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн контентийн чанар, хүртээмжийг сайжруулах, үзэгч, олон нийтэд үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн олон талт хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг болох юм. Иймд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын төлбөрт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс нэмэгдэж тооцогдохоор боллоо" гэжээ. 

Өөрөөр хэлбэл бидний өдөр тутамдаа тогтмол ашиглаж буй Юнивишн, Скаймедиа, MNBC, ДДШ, Монгол сат, Сансар кабел, Телеком Монголиаг хэрэглэгчид сар бүр дунджаар нэмэлт 3000 төгрөг төлнө гэсэн үг. Энэ нь байгуулагдаад удаагүй төрийн бус байгууллага УИХ-аар өөрт ашигтай хууль батлуулчихаад түүнээсээ их хэмжээний ашиг олж байна гэж иргэд шүүмжилж байна. Тиймээс энэхүү нэмэлтийг төлөхгүй, зөвшөөрөхгүй гэх сэтгэгдлүүдийг цахим хуудсанд үлдээж байгаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.