Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
П.Буяндэлгэр "Азийн бөхийн холбоо"-ны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болжээ

Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Энэхүү хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтсан төдийгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болсон юм. Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Кыргызстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.

Тэрбээр сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газарт гадаад харилцаа хариуцан ажиллаж байна. Алматыд манай чөлөөт бөхийн баг тамирчид нийт 5 /эрэгтэй 1, эмэгтэй 4/ олимпийн эрх авсан бөгөөд 15-нд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

эх сурвалж: МҮОХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.