Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Орж ирээгүй оффшорын мөнгө ба Ерөнхийлөгчийн 1 сая дахин бүдэрлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд 1 сая төгрөгтэй тэнцэх дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байр суурийг он дамнан илэрхийлсээр байна. Тэрбээр 2021.01.08-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Тэгвэл түүний ээлжит буюу энэ удаагийн алхмын дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар анхаарал татсан байр суурийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийллээ.

Тэрбээр “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?” хэмээн мэдэгдэж байв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байгааг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Цар тахлын улмаас Монгол Улс бүтэн жилийн хугацаанд хязгаарлалтын арга хэмжээг хэсэгчилсэн болон янз бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж буй нь нийгэм, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөллийг дагуулсныг хаа хаанаа мэдэж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг улс төрийн түвшинд шийдвэр гарган шийдвэрлэхийн тулд тооцоо судалгаанд суурилах ёстой. Улс төрийн бүлэглэлүүд өөр өөрсдийн эрх мэдлийн төлөөх хөзөр болгон ашиглах ёсгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшороос оруулж ирсэн мөнгийг ард иргэдэд тараах ёстой гэсэн байр суурийг сошиалаар өдөр бүр, цаг тутамд сэвж ард түмнийг сэтгэлзүйгээр тоглосоор байна. Тэр бүү хэл Засгийн газраас Оюутолгойн татвараас орж ирсэн мөнгийг ард иргэдэд нэг удаагийн тэтгэмж олгох ажил өрнөж байхад үүнийг өөртөө наах гэж оролдсоор байна. Өөрт нь ямар ч хамаарагүй ажлыг өөрт наах нь өөрийнхөө оффшорыг нуух гэсэн оролдого бөгөөд өөрийнхөө оффшорыг оруулж ирээд иргэдэд тараа гэсэн янз бүрийн л асуултыг иргэд сошиалаар тавьж буйг тодотгоё.

Ямартай ч одоогийн байдлаар оффшороос өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөг орж ирсэн талаар мэдээлэл байгаагүй. Түүнчлэн Сангийн сайдын хэлж буйгаар төрийн санд оффшороос орж ирсэн мөнгө өнөөдрийн байдлаар байхгүй бол Ерөнхийлөгч 1 сая төгрөг олгох санаачлага хэрэгжих боломжгүй гэж ойлгогдож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.