Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Бэлгийн хүчирхийллийн эсрэг “Me Too” хөдөлгөөн орон даяар өрнөж эхэллээ

Иргэн М.Нарантуяа Me too Mongolia хөдөлгөөнийг өчигдрөөс албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгджээ.

Тэрээр “Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ. Монгол орны өнцөг булан бүрээс  Me too Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ. Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон гаж донтонгууд, шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё” хэмээн бичжээ.

Түүний ийн хөдөлгөөн өрнүүлэх болсон шалтгаан нь цахим орчинд Сүнээ нэрээрээ танигдсан Б.Сүндэръяагийн нэгэн гишүүний дарамтанд удаан хугацааны турш байсан, түүнээс болж байнга айдастай байдгаа бичсэн пост юм. Хэдийгээр иргэн Б.Сүндэръяа тухайн потсондоо хэн нэгний нэрийг цохон тэмдэглээгүй байсан ч түүний постны хариу болгон УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мөн л өөрийн цахим хуудсаар дамжуулан "би биш" миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" гэсэн нь олны анхаарлыг ихээр татсан.  

Улмаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын мэдэгдлийн дараа түүнд хүчиндүүлсэн, хүчиндэхийг завдсан гэх олон олон охид, бүсгүйчүүд нэгдэж, хэзээ хаана, ямар үйлдэл хийснийг нь илчилж эхэлсэн байна. Тодруулбал, "Өргөө" кинотеатр, "Сод Монгол" группт ажиллаж байсан бүсгүйчүүд Ц.Анандбазарын шүүлтрүүрээр орж ажилд орж, тэднээс бие бялдар, зүс царай сайтайг өөрийн дур хүслээ хангах “хэрэгсэл” болгодог гэсэн гомдол олон олон бүсгүйчүүдээс иржээ.

Тус хөдөлгөөн нь нийгэм даяар өрнөх нь хэдийнээ тодорхой болж цахим орчинд иргэд "Сод монгол" шатахуун түгээх станц, "Өргөө" кинотеатраар үйлчлүүлэхгүй гэсэн сэтгэгдлүүдийг ар араас нь илгээсээр байна.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.