Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах асан М.Отгонжаргалын хувь эзэмшдэг компаниуд уул уурхайн тоног төхөөрөмжүүд Монголд борлуулах нэрийдлээр мөнгө угааж байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Белрусийн хөрөнгө оруулалттай "Юнайтедбелаз машинери ХХК уул уурхайн томоохон компаниудын бүхий л тендерийг авдаг, түүнээсээ их хэмжээний мөнгө угааж, ашиг олдог тухай мэдээлэл цацагдлаа.

Тодруулбал... Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт өндөр албан тушаал хашдаг Х.Баттулгын туслах асан М.Отгонжаргал гэгч эмэгтэй Беларусийн төрийн мэдлийн “БЕЛАЗ” компанийн Монгол дахь албан ёсны цор ганц дилер болох “Юнайтед Белаз Машинери” ХХК, Юнайтед белаз машинери инвестмент” компаниар дамжуулан уул уурхайн тоног төхөөрөмжүүдээ Монголд борлуулах нэрээр их хэмжээний мөнгө угаадаг байна.

Юнайтед Белаз Машинери компанийн гол хувь эзэмшигчид нь Монгол Улсын иргэн Моёлын Отгонжаргал, Белорусь Улсын иргэн Владимир Геннадьевич Япринцев нар байв. В.Г.Япринцев нь Беларусь Улсын иргэн, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, тэрээр Х.Баттулгыг 1980 оны дундаас Самбо бөхийн дэвжээнээс нэг нэгийгээ мэддэг найз мөн түүнчлэн Монголд хамтарсан компаниа байгуулан амжилттай ажиллаж яваагаа ил тод зарласан. Тэрээр мөн 2016 онд их хэмжээний мөнгө угаасан, татвараас оргон зайлсан хэргээр нутагтаа ял авсан нэгэн юм.

Уг компанийн хувьцаа эзэмшигч нь Доминикан буюу өнөөх алдартай оффшор бүсийн компани ч байх шиг…

Зөвхөн 1 компанийх нь Монгол Улсын Төрийн өмчит компаниудад "шахсан" нийт мөнгөн дүнгийн хэмжээ нь 100,903,125,400₮ (Нэг зуун тэрбум есөн зуун гурван сая нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун төгрөг) байна.

Хамгийн сүүлд Эрдэнэт Үйлдвэрт автосамсвалын дугуй нийлүүлэх тендерт үнийн саналаа өгөөд байгаа ажээ.

Эргэн сануулахад... М.Отгонжаргал нь“Юнайтед Белаз Машинери” компаниар дамжуулан Багануур ХК-д нүүрс тээврийн дөрөв, хөрс тээврийн дөрөв, бульдозер нэгийг нийлүүлж, нүүрс бутлан ачих байгууламжийг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг авч, Багануур ХК-д хүлээлгэн өгөх акт үйлдэлгүйгээр БЕЛАЗ тоног төхөөрөмж шахсан. Эрдэнэт үйлдвэрт 27 тэрбум төгрөгийн нийт 35 БЕЛАЗ тоног төхөөрөмж нийлүүлэхдээ үйлдвэрийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж, үнийн мэдээллийг хуурамчаар үйлдэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр шалгагдаж байжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.