Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Сүндэръяа: Ц.Анандбазар 1000 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн байсан

Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т албан ёсоор өргөдөл өглөө. 

Энэ талаар түүний өмгөөлөгч Н.БАтсайхан "Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяа гэх хувь хүний асуудал биш, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой учир хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хийсэн үйлдэл нь гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Үүнд,

  1. Хүний мэндийн халдашгүй байдалд халдсан
  2. Бэлгийн халдашгүй байдалд халдаж довтолсон
  3. Заналхийлэх буюу өөрт болон бусдад үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардаж, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах мэдээ баримт бий гэх мэтээр сүрдүүлсэн зэрэг гомдол гарган, шалгуулах гэж байна.

Одоогоор бид өөрсдийн боломж бололцоогоор Б.Сүндэръяаг хамгаалж байгаа ч цаашид хуулийн байгууллагаас миний үйлчлүүлэгчийг хамгаалалтад авна гэж найдаж байна" гэлээ.

Харин иргэн Б.Сүндэръяа "2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй анх танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн ч би татгалзсан. Би ганцхан энэ өргөдөл биш дахиад хэд хэдэн өргөдөл өгнө. Одоогоор бүгдийг нь хэлэх боломжгүй ч өргөдөлдөө бол бүгдийг тусгасан байгаа. 

Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн. Ц.Анандбазар гишүүн 2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэр бичлэг нь миний утсанд байгаа. 

Миний хувьд өөрийн нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Энэ хүнийг би дийлэхгүй болохоор өргөдөл гомдол гаргаж чадахгүй байсан. Энэ янзаараа насаараа тийм дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна.

УИХ-ын Ц.Анандбазар намайг танихгүй гэсэн байсан. Надад нотлох баримт гэрч байгаа. Мөн Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Тэд нүүр царайгаа ил болгохыг хүсээгүй айсан ч мэдээлэл өгч байгаа. Хугацаа шаардагдаж магадгүй ч би тууштай тэмцэх болно" гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.