Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ковидын онцгой дэглэмтэй үед Цэцийн гадаа жагсав

Маргааш Үндсэн хуулийн цэцэд дунд суудлын хуралдаан болно. Энэ удаагийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн иргэн Т.Доржханд нарын мэдээллийг хэлэлцэх юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Үндсэн хуулийн гадна Зайсан орчимд иргэд жагсаал зохион байгууллаа. Цар тахлын хатуу хөл хорио, өдөрт халдвараар өвчлөх иргэдийн тоо мянга мянгаар хэмжигдэж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэж энэхүү жагсаал зохион байгууллаа гэв.

Тухайлбал твиттер хуудаснаа... “ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд нөлөөлөх зорилгоор АН-ын дотоод урвагчид болох П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нар АН-ын гишүүдийг жагсаал цуглаанд турхирч эхэллээ. Улмаар цагдаа нар хамгаалалтыг чангатгаж байна. гэжээ.

Үүнтэй зэрэгцээд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Үндсэн хуулийн Цэцэд хөндлөнгөөс нөлөөлөх өнөөдрийн турхиралтыг МоАХ зохион байгуулж байна гэж мэдээллээ. МоАХ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ТББ юм. Хэрэв Үнэхээр МоАХ-ны хүмүүс энэхүү жагсаалыг зохион байгуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга заавар өгсөн бол нотлох баримтайгаар Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, түүнд импичмент хийх ёстой гэсэн байрыг олон нийт илэрхийлж байна.  

Улсын бүртгэлийн лавлагаагаар МоАХ-ны эзэн нь Х.Баттулга гэдэг нь нотлогдож байгаа.

Цар тахлын онцгой энэ үед жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон байхад улс төрийн зорилгоор цэцийн гадаа хэсэг иргэд ийнхүү жагслаа.

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.