Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай тамирчин 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, манай тамирчин 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. 74 кг-ын жинд 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн аваргад үзүүрлэсэн “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар эхний хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, нутгийн бөх Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан. Гэвч хүрэл медалийн төлөө Кыргызстаны Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялж, шагналын тавцанд гарсан байна.

Харин 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл өнгөрсөн жилийн медалийн өнгөө хувиргаж үзүүрлэв. Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхйин аварга, залуучуудын Азийн аварга Казахстаны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Харамсалтай нь алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр (0:10) ялагджээ.
Мөн энэ өдөр чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-ын жинд Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор (10:0) цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл, гурав дахь медалийг авчирлаа. Энэ нь Д.Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн зургаа дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медаль хүртсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.