Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
И Хён Жү: Надад үнэхээр хэцүү байсан учраас амиа хорлохыг хүртэл оролдож байсан

Хамтлагийнхныхаа хүчирхийлэлд хоёр жил байсан "APRIL" хамтлагийн гишүүн асан И Хён Жү хамтлагийн гишүүддээ 3 жил дээрэлхүүлсэн тухайгаа өөрийн биеэр дэлгэлээ.

Тэрээр дээрлэхүүлж байсан талаараа өөрийн цахим хуудсандаа ийн нийтэлжээ.

“Сайн байна уу, И Хён Жү байна. Миний хүсэл зоригоос бүх зүйл шалтгаалах болохоор босч ярихаас айж байна. Ямар ч үндэслэлгүй тайлбарууд нь бүгд худлаа, манай агентлаг одоог хүртэл сурагч дүүг маань шүүхэд өгсөн. Тэр дээрэлхэгч нарын эцэг эх над руу үзэн ядсан зурвасууд илгээсээр байна. Би гарч ирээд бүх зүйлийг дэлгэвэл асуудал улам хэцүүднэ гэж айсандаа зөндөө эргэлзсэн. Гэвч хүмүүс надад дэмжлэгээ харуулж байгаа болохоор би эцэст нь ингээд бичиж байна. Надад тусалж дэмжих хүмүүс байхад би хүчтэйгээ харуулж толгойгоо гудайлгалгүй байж чадна.
Дээрэлхэлт нь хамтлаг дэбүтээ хийхээр бэлдэж байхад 2014 онд эхэлсэн. 2016 онд намайг хамтлагаасаа гартал үргэлжилсэн. Тэр үед би 17 настай хамтлагийн гишүүдтэйгээ дормдоо амьдарч байсан. Надад түшиж тулах нэгэн байхгүй байхад 24 цаг дээрэлхүүлэлт дунд амьдрах болсон. Цаашид тэсэж чадаа больж эцэг эхдээ хэцүү байгаагаа хэлсэн. Захиралд эцэг эх бүгдийг хэлснээр асуудал улам хүндэрсэн. Менежерүүд харж байхад хоромхон зуур эцэг эхтэйгээ яриулах болсон. Зүйлс улам хэцүү болж надад ямар ч найдвар үлдээгүй.
Олон нийтэд ил болсон зүйлс дөнгөж жижигхэн хэсэг нь. Би бие, сэтгэл, үгээр тарчлаан зовоогдож гишүүдэд дарамтлуулж үзэн ядагддаг байсан. Өвөө эмээ, эцэг эх, дүүг минь оролцуулж доромжилж эхэлсэн. Манай агентлаг энэ талаар бүгдийг мэдсэн ч огт зогсоох үйлдэл хийгээгүй. Намайг үл тоосон.
Эцэс тѳгсгѳлгүй харанхуйд гацсан мэт санагдаж амиа хорлохыг хүртэл оролдсон. Гэхдээ дээрэлхэж байсан хүмүүст огт харамссан шинж байгаагүй. Үнэндээ бүр тоосончгүй. Удалгүй агентлаг намайг хамтлагаа гарч, ѳѳр шалтгаанаар хамтлагаас гарч байгаа гэх мэдэгдэл албан хүчээр бичүүлсэн. Хамтлагаасаа урваж байгаа мэт ойлголт тѳрүүлж би олон үзэн ядсан сэтгэгдэлд булагдаж байсан. Би тэр үзэн ядалтаас илүү гэр бүлээ бодож илүү аз жаргалтай, эрүүл энх, хичээл зүтгэлтэй нэгэн байхыг хичээсэн. Гэвч тэр сэтгэл ѳвтгѳм дурсамжуудыг давж гарах хялбар байсангүй. Үргэлж сэтгэлд минь үлдэж зовоож байсан. Би тэгээд айдастай болчихсон санагдаж эхэлсэн. Надтай ойр байдаг хүмүүсээ түүнээсээ болж их удаан хугацаанд зовоосон. Миний тѳлѳѳ дотны минь хүмүүс босч энэ хол хүрлээ. Одоо тэднийхээ тѳлѳѳ би босч ирэх цаг болжээ.
Дээрэлхүүлж гадны хүн мэт болж байсан дурсамжууд зовоодог ч гэсэн хүний хувьд хэзээ ч дээрэлхэлт зѳвтгѳгдѳх ёстой гэж бодохгүй байна. Энэ бүх зүйл одоо зогсох цаг нь болсон. Долоон жил ѳнгѳрлѳѳ ч би тэр дурсамжуудаасаа айж байна. Гэхдээ би ѳѳрийгѳѳ доош нь дарахгүй. Давж гарахад хааяа боломжгүй мэт санагдах ч гэлээ би бууж ѳгч эргээд уйтгар гуниг руугаа умбахыг хүсэхгүй байна. Надтай адилхан нѳхцѳл байдалд байгаа хүмүүст буцаад босч ирэн аз жаргалаа олж болдгийг харуулмаар байна. Намайг дэмжиж байгаа хүмүүсийг яаж энэ бүхнийг ялж байгаагаа үзүүлмээр байна. Дахиад гарч ирэх зориг надад байна.
Одоогоор агентлаг маань бүх үйл ажиллагааг зогсоосон. Ажил ирэх үед надтай огт зѳвшилцѳлгүй татгалзаж боломжийг минь хааж байна. Тэгснээ тэд гэрээгээ цуцлахгүй гэдгээ илэрхийлсэн. Одоо надад ингэж хандсаар байгааг нь зогсоомоор байна. Миний талд байгаа хүмүүсийн тусламжаар би эсрэг зогсож хуулийн арга хэмжээ авах болно.
Энэ бүхэн хялбар байхгүй ч үзээд алдахыг хүсч байна. Би бас эрүүл энх, гэгээлэг, ѳѳрийнхѳѳ шинэ тѳрхийг бий болгомоор байна. Та нартаа баталж хичээн давж гарах болно. Бүгд сайн байж April-ийг амгалан болгоё. Баярлалаа."
— И Хён Жү
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.