Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-ынхан нэгдэхээр уулзацгааж, Ерөнхийлөгчид горилогчид нь тодорч эхэллээ

Өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Ингэснээр Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор улс төрийн амьдралд ч ихээхэн хөдөлгөөн орж байна. Тэр дундаа АН-д Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг яриа идэвхтэй өрнөж эхэлжээ. 

Хамгийн сонирхолтой нь О.Цогтгэрэлийн, М.Тулгатын хэмээн хоёр хуваагдсан АН-ын удирдлагууд ч ер нь  явж явж зөв шийдвэр гарчихлаа,  “хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.