Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монголросцветмет ТӨҮГ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гэгддэг “Хүмүүн фильм”-д 200 сая төгрөг шилжүүлжээ

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс “Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансанд мэдээллийн дүн шинжилгээ хийжээ. 

Дүн шинжилгээний тайлангаас үзэхэд Монголросцветмет ТӨҮГ-ийн зарим мэдээлэл нь анхаарал татахуйц байна.

Тодруулбал... Тус компани сүүлийн хоёр жилд 337 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан. Сүүлийн хоёр жилд тус компани 19 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулж найман тэрбум төгрөгийн ногдол ашиг төрд хуваарилсан байна. Ялангуяа хямрал, бэрхшээлтэй 2020 онд улсад төлсөн татвар, ногдол ашгийн хэмжээ өмнөх оноосоо хоёр дахин өссөн байгаа нь онцлууштай. 

Тус үйлдвэрийн газрын зардал, төсвийн зарцуулалт сонирхолтой. Төсвийн нийт зардал 2019 онд 120 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн онд 148.4 тэрбум төгрөг болжээ. Төсвийн зарцуулалтыг лавшруулан задалж үзвэл төсвөөс санхүүжих ёстой зарим ажлын зардлыг тус үйлдвэрээс гаргасан тохиолдлууд цөөнгүй байна. Тухайлбал, 2019 онд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвд санхүүжилт болгож 737 сая төгрөг шилжүүлжээ.

Үүнээс олны анхаарлыг хамгийн ихээр татахуйц нэгэн гүйлгээний утга байсан нь “Хүмүүн фильм” НҮТББ-д “Түүх мартахгүй” киног бүтээхэд 200 сая төгрөгийг хандив нэрийн дор өгсөн явдал юм.  2.3 тэрбум төгрөгийн төсөвтэй уг киног бүтээхэд Засгийн газраас 1.3 тэрбум төгрөг, төрийн өмчит компаниуд тус бүр 200 сая төгрөг олгожээ. “Хүмүүн фильм” ТББ байгууллага нь үүнээс өмнө “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг киног бүтээсэн юм.  

Өөрөөр хэлбэл Засгийн газрын санхүүжилт, төсвийн хөрөнгөөс санхүүжих ёстой зарим ажилд Монголросцветмет ТӨҮГ санхүүжилт хийсэн байгаа юм. Иймд Монголросцветмет ТӨҮГ-ыг Улсын төсвийн арын халаас гэж нэрлээд байгаа юм.

Тэгвэл төрийн өмчит компаниудаас хөрөнгө гаргуулсан “Хүмүүс фильм” НҮТББ нь 2011 онд байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ж.Батсуурь нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын төрсөн дүү юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь “Түүх мартахгүй” “Долоон бурхан харвадаггүй”, “ Бүү март” зэрэг кинонуудын зохиолыг бичжээ.

Эндээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн зохиолыг тэрбум, тэрбумаар үнэлж зардлыг төрөөс гаргуулсан уу? гэх асуулт гарч байгаа юм. Ингэж хардахын учир нь Монгол улсын Засгийн газраас кино уран бүтээлчдэд 1,3 тэрбум төгрөгийг гаргаж өгсөн бол үлдсэннэг турбум төгрөгийг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр бүхий ТӨХК-иудын удирдлагуудтай уулзан тус бүр 200 сая төгрөгийг “Түүх мартахгүй” кино багт өгөхийг үүрэг болгосон хэмээн хэвлэлүүдэд бичжээ.

Энэ талаар УИХ –ын гишүүн Ж.Мөнхбат “ Би кино зохиолчоор нь ажилласан. Гэхдээ тэрум төгрөг аваагүй. Миний дүү тэргүүтэй хүмүүсийн хамтран байгуулсан уран бүтээлийн нэгдэл түүхэн кинон дээр ажилладаг туршлагатай хүмүүс. Миний хувьд түүхэн бүтээл гэдэг утгаар нь ач холбогдол өгч ажилласан. Ашиг хонжоо хайсан зүйл огт байхгүй. Олон хүмүүс үүн дээр зүрх сэтгэлээрээ нэгдсэн” хэмээн тайлбарлаж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.