Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хотын дарга газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгавар өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Мөн  авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан.

Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах үүрэг өгөв.  Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.