Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улс орныг хутган үймүүлэгч Х.Баттулга, попын хаан С.Ганбаатар нар нэгджээ

Сүүлийн үед Баянхонгор аймгийн нутгийн хоёр Монголын улс төрд гай л тарьдаг боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга  З.Энхболдынхоо оруулсан заалтын харгайгаар Үндсэн хуулийн дагуу Цэцээс нэр дэвших боломжгүй болсон. Х.Баттулга үүндээ бачууран түүний дэмжигчид нь жагсаал цуглаан бослого тэмцэлд олон нийтийг илэрхий уриалах болсон төдийгүй Ерөнхийлөгч МАН-ыг татан буулгах тухай хууль зөрчсөн мэдэгдэл хүртэл гаргаж байна. С.Ганбаатар нь үеийн үед Оюу толгойгоор улс хийж Монголыг хохироодог. Төгссөн сургууль, дипломаа худлаа мэдүүлж УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан түүхтэй тэрээр өнөөдрийг ч хүртэл УИХ-ын танхимд, ард иргэдийн дунд попрох ажил л хийсээр байна.

Энэ сэдвээ сүүлийн үед дахин эрчимжүүлж, МАН руу, нэр бүхий улстөрч рүү гүтгэн дайрах болсон.

Женко Х.Баттулга түүнийг дэмжигч троллууд нь ч С.Ганбаатарыг эх оронч гэх нэр зүүлгэж хөөсрүүлэн троллын багаараа дэмжих болсон. Энэ бүгдээс харахад  нутгийн хоёр нэгдэн эвсч, Х.Баттулгын заавраар С.Ганбаатар хэнийг юуг ч гүтгэхэд бэлэн байгаа нь  харагдах болсон. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хажууд С.Ганбаатар Х.Баттулгад хандан “Баттулга ахаа таныг би дэмжинэ ээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН л намайг нэр дэвш гэснээс биш би таны эсрэг яваагүй шүү” гэж бялдуучлан долигнож байсан тухай ярьсан байдаг. МАХН-аас гишүүн болсон С.Ганбаатар намынхаа даргаасаа хэдийнэ урваж шарвасан.

М.Эрмүүн 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.