Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Амарсайхан: Энэ өвчин хэнийг ч тойрохгүй ямар ч байдлаар, хэнд ч халдаж болно гэдгийг бидэнд харуулж байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусний улмаас амь насаа алдсан албан хаагчид, ард иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ.

 

Тэрээр "Цагийн нөхцөл байдал амаргүй байна. Халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэр хэрээр хүндрэлтэй, амь насаа алдаж байгаа иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Монголчууд бид бас цөөхөн. Цаашид нэг ч иргэнээ алдмааргүй байна. Цар тахлын улмаас амь насаа алдсан алба хаагчид, ард иргэдийнээ гэр бүл, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ өвчин хэнийг ч тойрохгүй. Ямар ч байдлаар, хэнд ч халдаж, хэний ч амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байна гэдгийг цаг хугацаа, энэ цаг үе бидэнд харуулж байна. Тиймээс иргэн та гэрээсээ гарахгүй байж, хүүхэд багачуудаа ч гаргахгүйгээр нийт ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого шийдвэрээ дэмжиж, өндөр хариуцлагатай байхыг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс вакцинжуулалтын ажлаа идэвхжүүлэх бүхий л бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, төрийн холбогдох байгууллагуудаас цаашид ч шаардлагатай бүхий л арга  хэмжээг авч хэрэгжүүлж, ажилласаар байх болно.

Амаргүй энэ цаг үед монголчууд та бид эв нэгдлээрээ, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаараа цар тахлыг даван туулж, энх цагийг хамтдаа авчрах болно" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.