Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЭМЯ: Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг ковидын эмчилгээнд дайчилна

Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг шинэ коронавирусийг эмчлэх эмчилгээнд дайчлахаар болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдаа дайчлах талаар уулзалтыг хийсэн байна. Ингэхдээ нэмэлтээр гаргах эмнэлгийн жагсаалтыг төлөвлөж, ажиллах хүний нөөцийг хэлэлцэж шийдсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Ковидын эмчилгээнд ХӨСҮТ, Цэргийн госпитал, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлгийг ашиглаж байсан. Нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэлтээр дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний ор дэлгэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжсэн. Ингэснээр нийт 4000 орыг бэлдээд байсан. Харин өчигдрийн уулзалтаар хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, хүнд хүндэвтэр өвчтөнийг эмчлэхэд хувийн эмнэлгүүдийн нөөц бололцоог ашиглахаар болоод байна. Мөн ор дэлгэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтны ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой хувийн эмнэлгийн эмч, ажилчдыг ч мөн эмчилгээнд дайчлахаар уулзалтуудыг хийсэн” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.