Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч өө үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жил хийсэн дайн тулаанаа зогсоо

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан  “Сүүлийн 10 жил үндэсний баялаг бүтээгчидтэй хийсэн дайн тулаанаа зогсоо” гэж  мэдэгдэж түүнд хандан дараах үгийг хэлж байв.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Та бол Монголын ард түмний Ерөнхийлөгч. Үндэсний эв нэгдлийг сахиулах тангараг өргөж, үүрэг хүлээсэн хүн. Өнөөдөр Женко группийн ерөнхийлөгч биш. АН-ын Ерөнхийлөгч биш. Монголын Ерөнхийлөгч. Үүнийгээ ухаж ойлгомоор байна. УИХ-ын чуулган дээр орж ирчихээд микрофон ашиглаад УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдаад сууж байж болохгүй шдээ. Ямар их өшөө, яасан их хорсол вэ?

Үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жилийн хийсэн дайн тулаанаа зогсоо. Одоо боль. Таны гацаасан төмөр зам 2012 онд ашиглалтад орсон бол өнөөдөр жилд 5 сая тонн нүүрс экспортлох, 20 жилд 100 сая нүүрс экспортлох боломжоо алдсан. Энэ бол 10 тэрбум ам.долларын боломжоо алдчихсан. Монголын эдийн засгийг хоёр дахин том болгох боломжийг Та үгүй хийсэн шүү. Үүнийг би алдагдсан боломж гээд байгаа.

Өнөөдөр Монгол Улс өрийн дарамтад орчихлоо. Энэ Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн үү? Өнөөдөр 120 хүн тутмын 10 хүн нь ажилгүй байна. Энэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал мөн үү? БНСУ-ын Элчин сайдын яаман дээр өдөрт 1000 залуу өргөдлөө өгч байна. Би таныг хориг тавьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсэхгүй байна. Таныг хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсч байна. Монгол Улс төрийн тогтворгүй байдалтай орнуудын жагсаалтад орчихсон. Дайн тулаантай, шашины мөргөлдөөнтэй улс орнууд тогтворгүй байдалтай байдаг. Гэтэл бидэнд дайн тулаан, шашны мөргөлдөөн байхгүй байж яагаад улс төрийн тогтворгүй байдалтай орнуудын жагсаалтад орчихвоо.

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.