Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ц.Ганзориг: Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг, гэхдээ зэвсэгт хүчнийг улс төржүүлэлтдээ хутгах учиргүй

Өнөөдөр зэвсэгт хүчний жанжин штабаас өчигдөр МУ-н Ерөнхийлөгч Х.БАттулга МАН-ыг тараах захирамж гаргасны дараагаар ЗХЖШ-т очин багагүй хугацаанд уулзалт хийсэн асуудалд тайлбар өгсөн юм. 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг "Монгол улсад зэвэсэгт хүчин байгуулагдаад 100 жил болсон бөшгөөд бид дараагийн 100 жилийн түүхийг бичилцэж байна. Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай байдаг. Манай нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн. 

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордонд мэдээлэл хийснийхээ дараа ЗХЖШ дээр ирсэн. Ингэхдээ гурван чиглэлээр үүрэг өгсөн. Үүнд, Цэргийн албыг сайжруулах зорилгоор гаргасан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар ярилцсан. Мөн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг хойшлуулж, хэзээ хаана тэмдэглэх боломжтойг хэлэлцсэн. Түүнчлэн цэргийн анги албадын талаар ярилцсан. Үүнийг улс төржүүлэхгүй байхыг хүсье

Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна. Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаандаа татан оруулснаар иргэний дайнд хүргэж, улс орноо мөхөөх хүртэлх олон түүх байдаг. Ийм гашуун түүх манай Монголд бүү тохиолдоосой гэдгийг ЗХЖШ-ын даргын хувьд хэлье.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг бид хүндэтгэдэг. Гэхдээ зэвсэгт хүчнийг улс төржүүлэлтдээ хутгах учиргүй" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.