Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Батбаатар: Улс төрийн намуудыг татан буулгаж, улс төрийн дахин хуваарилалтыг хийх хэрэгтэй

ИЗНН-ын удирдлагуудын зүгээс өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байгаа юм.

 

Энэ үеэр ИЗНН-аас мэдэгдэл гаргаснаа танилцууллаа.

Тус мэдэгдэлд... 

“Улс төрийн намуудыг бүгдийг нь татан буулгаж, улс төрийн дахин хуваарилалтыг хийж, Үндсэн хуульд тунхагласан иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх, гарааны тэгш боломжийг дахин эхлүүлэх  нь зүйтэй гэсэн зарчмын байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байна. Иргэдээ улс төрийн хамжлагат байдлаас  чөлөөлөх үйлсийг засаглал, эрх мэдлийн хүчээр биш, хуулиар, зөвхөн хууль санаачлан батлах замаар,  нийгмийн зөвшилцлийг ханган, олон түмний оролцоотой хийх нь зүйтэй гэж үзэж байна”  гэжээ.

ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатар хэлэхдээ: “С.Зориг агсны үзэл баримтлалыг манай нам баримталж, үйл ажиллагаандаа дээдлэн ажилладаг. Хувь хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, улс төрийн  хүчнийхээ  хувьд Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан улс байх ёстой гэж үздэг.  Бид эрх мэдэл, түүнийг даган үүсч байдаг авлига, зүй бус ашиг сонирхол,  хүч түрсэн хууль бус аливаа үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Монголын нийгмийг тунгалаг цэвэр байлгахын төлөө бид ажиллах болно” гэв.

 

Э.ТУЯА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.