Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БНСУ-ын 4,5 сая ам.долларын төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга охин Б.Намуундаа авч өгчээ

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын A блокийн 1,000 мкв бүхий талбайд “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” үйл ажиллагааг явуулахаар болжээ.

Төслийг БНСУ-ын талаас “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, Монгол Улсын талаас Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон төслийг санаачлагч “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ нар хамтран хэрэгжүүлж байна. Энэ ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүнээр Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун ажилладаг юм байна.

 

Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв байгуулах төслийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө хөөцөлдөж байж хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал 2019 онд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монголд айлчлах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийг БНСУ-ын ижил төстэй төрийн, хувийн байгууллагуудтай хамтран ажиллахыг санал болгожээ.

Ингээд 2020 оны эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Сунтай уулзаж, энэ асуудлыг дахин тавьснаар төсөл хэрэгжих нөхцөл бүрдэж, ажил хэрэг болоод явж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4.5 сая долларын хөрөнгө оруулалтыг БНСУ-ын Засгийн газраас гаргаж байгаа гэх мэдээлэл байна.

 

Ш.ЦОГТ 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.