Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
С.Бямбацогт: Ерөнхийлөгч нар 2 дахь удаагаа сонгогдохын тулд янз бүрийн асуудал үүсгэдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Үндсэн хуулийн цэцээс "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн саналтай байна. Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголд нэг намын дарангуйлал тогтлоо. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна. Бага суудлын хуралдааны шийдвэр хаачсан бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн таван хүний дэвших эрхийг хасах зорилготой байсан уу. Үндсэн хуулийн цэц ямар хурдан шийдвэрээ гаргадаг болсон юм бэ. Монголд 6 жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. Би хариуцлагатайгаар хэлье 50 мянган ам.доллар байтугай 50 доллар гаргаж тийм гэрээ хийгээгүй. Манайх тийм баян нам биш ээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Цэцийн дүгнэлт УИХ дээр ирсэн бол ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Хуулиа л бид нар хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж 20 жил ярьсан. Эрх мэдлийн хуваарьлалтыг тэгш хуваарилах асуудал үүссэн. Монгол Улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурван толгойтой болсон. Үүнээс болж хамтарч ажиллаж чадахгүй Засгийн газраас унагаадаг асуудал үүсдэг. Ерөнхийлөгч нар 2 дахь удаагаа сонгогдохын тулд зөндөө олон асуудал болдог туршлага бий. Өмнөх алдаагаа давтахгүй нь тулд Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгодог болгосон. Энэ заалт маань хэрэгжиж эхлэх гэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Сүүлийн үед бид Төрийн саарал ордноос Цэцийн цагаан байр руу салхи татуулан давхидаг Ерөнхийлөгчтэй болсон. Аливаа хэргийн оролцогч шүүгч нарт нөлөөлж байгаа үйлдлийг эрх зүйн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Ерөнхийлөгчөөс гарч буй ааш авир Монгол Улсыг хааш нь аваачих вэ. Ерөнхийлөгчид ёс зүйн хариуцлага тооцох ёстой юм биш үү.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монголд хийх ажил маш их байна шүү дээ. 2 сая гаруй хүнээс вакцинаар хангаад 21 аймгаа шинжилгээний төхөөрөмжөө хангачихаад ийм асуудал ярьмаар байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны гишүүд солигдсон. Ямар шалтгаанаар. н.Нанзаддорж яасан. Яагаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонгоог оруулсан бэ. Яагаад н.Одгэрэл хуралдааныг даргалсан бэ. Цэцийг нохойд барьдаг мод болгосон байна. Шууд улс төрийн зорилготой болж байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.