Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Баримт байгаа бол Н.Өнөрцэцэгийн зөв

Монголын хамгийн олон үзэгч, уншигчтай Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйг шинэ хүргэхэд хувь нэмрээ оруулж буй. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 онд сэтгүүлч Н.Өнөрцэцэг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн талаар мэдээлж байсан.  

Түүний гаргасан уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандсан боловч хэрэгсэхгүй болж хаагдсан байдаг. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хурдастаа “Хоёр ч шатны шүүх дээр ялалт байгуулав. Шүүхийн процесс дуусахаар хэн гэдгийг нь бахархалтайгаар зарлана аа” хэмээн бичиж байсан юм.

Гэтэл УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав телевизэд өгсөн  ярилцлагадаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өөрийг нь шантаажилсан мэтээр тайлбарласан. Үүний хариуд сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаар дамжуулан тус асуудалтай холбоотой хэд хэдэн баримтыг үзүүлсэн юм. Мөн энэ асуудалтай холбоотой шинэ үеийн сайн сэтгүүлч Лодойсамуу, Н.Өнөрцэцэг нар сошиалд маргаан үүсгээд байгаа. Ч.Лодойсамбуу шантаажны сэтгүүл зүйг халахыг уриалж байгаа нь зүйтэй юм. Гэвч ““Улаан бал” нэвтрүүлэгтээ Н.Өнөрцэцэгийг байр сууриа илэрхийлэх боломжийг олгохгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.  Сэтгүүлч баримттай болоод зоригтой бол, тэр баримт нь хэн нэгэн эрхтэн дархтан, бизнес эрхлэгч хэн ч байсан буруутайг нотлохоор бол  юунаас нь айхав. Хоёр талд байр сууриа илэрхийлэх боломж гаргах нь сэтгүүл зүйн зарчимд багтана. “Ц.Гарамжав гишүүн өөрийнхөө тайлбарыг хэлсэн бол Н.Өнөрцэцэгт үгээ хэлэх  боломж олговол шударга ёсонд нийцнэ.  

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.