Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ц.Туваан, О.Цогтгэрэлийн АН-ын гэрээ хийсэн АНУ-ын лобби фирм Мьянмарын армид  зөвлөх үйлчилгээ үзүүлж байжээ

Ц.Туваан, О.Цогтгэрэлийн АН буюу цаана нь Ерөнхийлөгч Х.Баттулга байдаг гэх Ардчилсан нам АНУ-ын “DCI Group” гэх лобби фирмтэй 2021 оны зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу сонгуулийн хугацаанд 50 мянган ам.долларын зөвлөх үйлчилгээ, 100 мянган ам.долларын медиа үйлчилгээ авах гэрээ байгуулсан мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаан дээр ил болголоо. 

 

АНУ-ын лобби фирмүүдийн олон улс дахь үйл ажиллагааг мэдээлдэг "Foreignlobby" веб сайтын мэдээлснээр “DCI Group” нь АН-тай сонгууль дуустал  Х.Баттулгын сонгуулийн кампанит ажлыг сурталчлахаар гэрээ байгуулсан гэнэ.

АН-тай гэрээ хийсэн АНУ-ын лобби фирм нь цэргийн эргэлтээр төрийн эрхийг булаан авч, ардчилсан эрх баригчдаа барьж, хорьж, иргэд рүүгээ дайрч, амь насыг нь бүрэлгэж буй  Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлэх байдлаар олон улсын үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 

АНУ-ын “The Atlantic” болон “Newsweek” сэтгүүлүүдийн мэдээлснээр “DCI Group” нь 2003 оныг хүртэл найман сарын хугацаанд Мьянмарын армид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрт 348 мянган ам.долларын төлбөр авч байсан аж.

Ийм фирмтэй юуны учир Ерөнхийлөгчийн ард нь байгаа АН гэрээ хийв. Байсхийгээд хувьсгал, тэмцэлд уриалан дуудсан өнгө аястай мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан оруулах болсон бөгөөд Ерөнхийлөгч өөрөө ч МАН-ыг татан буулгая гэсэн мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб руу  очсон нь юуны учир вэ.

 

М.Нарантуяа

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.