Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дуучин Б.Батчулууны ярьсан хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна

Никитон хамтлагийн Б.Батчулуун нь дуучин С.Сэрчмаад хандаж “хүчингийн гэмт хэргийн шинжтэй” зүйл ярьж, тэд хөгжилдөн инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан билээ.

Тодруулбал, Б.Батчулууны нэгэн танил нь архидан согтуурч, улмаар нэгэн бүсгүйг согтууруулж, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн байж болзошгүй зүйлийг ярьж, үл таних бүсгүйг тэд доромжлон инээлдсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн. 

Харин тэдний ярьсан зүйл нь гэмт хэргийн шинж агуулсан учраас дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ЦЕГ-аас албан ёсоор шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг харьяаллын дагуу Налайх дүүргийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийн мэдээллийг прокурорын зөвшөөрөлтэй өгнө” хэмээн  ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлж байсан.

Гэтэл тус хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлэгт тулгуурлан дээрх хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзсэнээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, цаашлаад “Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах шаардлагагүй” хэмээн үзсэн гэх мэдээлэл байсан юм.

Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад хэргийг харьяаллын дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэсэг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Уг хэргийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх буюу “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд хэрэв хэрэгт холбогдогчид гэм буруутай нь нотлогдвол үйлдсэн хэрэгтээ нэгээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.