Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ АН-ЫН ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэж, өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Намын үнэмлэх гардуулах үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ  “Бид улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан Намд элсэж байна. О.Баасанхүү 1994 онд анх Ардчилсан Намын гишүүнээр элсэж байсан. Тэгвэл өнөөдөр намын гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. Ардчилсан Намын гишүүний батлахыг гардуулья” гэлээ. 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Аливаа ардчилалыг бүтээхэд 300 жил хангалтгүй гэж ярьдаг. Харин ардчилалыг устгья гэвэл 3 өдөр хангалттай гэдэг. Өмнөх сонгуулиар МАН-д иргэд хангалттай олон суудал өгсөн. Алдаагаа зас, сайжруул, буруу хүмүүст шийтгэлийг нь өг гээд ард иргэд итгэл өгсөн. Гэтэл одоо МАН-ын 13 засаг дарга нь авлигалын хэрэгт холбогдсон байна. УИХ-аас зарим гишүүн нь шоронд орсон, зарим нь шоронд орохоо хүлээгээд байж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ийм л зүйл хийлээ. МАН гомдлох, тайлбар тавих эрх байхгүй. Орон нутаг, УИХ-д хангалттай суудал өгсөн. Гэтэл яагаад авилга аваад байна. Яагаад янз бүрийн хэрэгт холбогдоод байгаа юм. Тиймээс үүний хариуцлагыг ард түмэн нэхэн цаг болсон. Надад өөрийн гэсэн үзэл бодол бий. Ардчилсан намтай тодорхой зүйл дээр санал нийлж байгаа учраас энэ шийдвэрийг гаргалаа" хэмээсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.