Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1.2648 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тархалтын талаарх мэдээллийг танилцууллаа. Мэдээллийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр танилцуулсан юм. 

Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 10.109 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1.264 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол  27.956 болж байна. 

Одоогоор халдварын улмаас 4.127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2.338, хүндэвтэр 1.374, хүнд 351 хүн байгаа бол маш хүнд 64 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 2,700 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. 

Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

Мөн 486 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлуудын 14,258 нь эдгэрээд байгаа бол 69 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.