Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МАН-ын шаардлага: Ерөнхийлөгч Х.Баттулга Та өөрийн оффшорыг ард түмэндээ тайлбарла

МАН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад "2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар оффшор бүсэд байгаа 17 тэрбум ам.долларыг Монгол Улсад оруулж ирнэ гэсэн таны амлалтад сонгогчид итгэж төрийн тэргүүнээр сонгосон. Харамсалтай нь өнөөдөр төрийн дансанд нэг ч доллар оффшор бүсээс орж ирээгүй байна. Байгалийн баялгийг цөлмөн, гадаад дотоодод зарж, оффшор бүсэд хөрөнгө мөнгөө байршуулсан хүмүүсийн нэг нь таныг гэх баримт нотолгоо хэвлэл мэдээллээр олонтаа гарч байна. Энэхүү хууль бус үйлдлээ Монголын ард түмэнд баримттайгаар тайлбарлахыг танаас шаардаж байна.

Таны нэр холбогдсон Хонконгийн компанид зарагдсан Монгол Улсын стратегийн орд, Төгрөг нуур, Майдар хот байгуулна хэмээн олон зуун хүнээс авсан хандивын орлого, үлгэр мэт яригдсан аж үйлдвэрийн парк, арван жилийн өмнө баригдах байсан төмөр замын төслийг зогсоож, Монгол улсад орох байсан 10 тэрбум ам.долларыг үгүй хийсэн, улмаар төмөр зам барих нэрийдлээр Чингэс бондоос авсан хоёр зуун наян сая ам.доллар зэрэг олон хууль бус үйлдэлдээ баримттай тайлбар хийхийг хатуу шаардаж байна. Эдгээр гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээ өнөөдрийг хүртэл тайлбар хийхгүй байгаа тань нийтийн хардлагыг улам баталгаажуулж байна. Мөн эдгээр хууль бус үйлдлээ хаацайлах, хуулийн хариуцлагаас зугтахын тулд өнөөдрийн эрх мэдэлтэйгээ машид зууралдаж, үндсэн хуулийн бус аргаар Ерөнхийлөгчийн суудалдаа үлдэхээр хичээж байна гэж үзэхээс өөр аргагүй юм" гэжээ.

Мөн "Та мэдэгдэлдээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэдгээ олонтаа нотолж хэлсэн нь олон түмэнд айдас түгшүүр төрүүлж байна. Ардчилсан Монгол Улсад хунтын дарангуйлал, цэргийн дэглэм тогтоох ил, далд хүсэл байна уу гэдэг болгоомжлол нийгэмд үүсээд байна.

Төрийн байгууллага, албан хаагчдын хууль ёсны шийдвэрүүдийг өөрт таалагдаагүйн төлөө гүтгэн дайрч, байгаа таны үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг ноцтой зөрчиж байна. Төр ард түмнийг холбож, улс төрийн намуудыг зөвшилцүүлж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй албан тушаалтан болохыг тань дахин сануулж, эдгээр хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна" гэжээ.

МАН-ын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна:

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.