Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АНУ-ын лобби компанид Ерөнхийлөгч Х.Баттулга мөнгө төлж, захиалга хийсэн нь илчлэгдлээ

АН-ын дарга асан Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй Монгол Улсын Ардчилсан нам нь АНУ-ын DCI лобби групптэй 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нөөс зургадугаар сарын 12-ны хооронд хамтран ажиллахаар тохирсон гэрээ байршсан нь монголчуудын айдас, гайхаш хоёрыг төрүүлээд байгаа. Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж байна.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд АН нь DCI лобби группт 50 мянган доллар төлнө. Харин Америкийн хэвлэл мэдээллийг ашиглан мэдээ тараахдаа 100 мянган ам.доллар төлнө. Нийтдээ 150 мянган долларыг АНУ руу урсгаж, гадны байгууллагуудыг дотоод сонгуульд ашиглах гэж байгаа энэ гэрээний талаар Ц.Туваан, О.Цогтгэрэл нар олигтой тайлбар хийж чадахгүй, олны өмнө ч гарч ирж чадахгүй хэд хонолоо. Америкийн лобби компанийг түшиглэн тус улсын хэвлэл мэдээллийг дотоод сонгуульд ашиглах гэрээ хийж, захиалага өгч байгаа жинхэнэ эзэн нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга байсан нь дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн мэдээнүүдээс нотлогдож эхэллээ. Дотоод сонгуульдаа Мьянмарт төрийн эргэлт гарахад нөлөө үзүүлсэн, гадны лобби компанийг ашиглах гэрээг би байгуулаагүй гэж Ц.Туваан УИХ-ын чуулган дээр нүүр бардам мэдэгдсэн. Тэгвэл энэ гэрээнүүдийг хийсэн жинхэнэ эзнийг Вашингтон пост сониныхон зарлан Монгол дахь төлөөлөгчөө Х.Баттулга хэмээн зарлажээ.

Гэрээнд нэр дурдсан байсан гурван хүний нэг Райн Грилло гэгч нь Вашингтон пост сонины сурвалжлагч Изабель Хуршудян гэдэг сэтгүүлчид 4 сарын 21-нд имэйлийг орчуулан хүргэе.

Энэхүү мэйлд “President Battulga, whom my firm represents in the US” гэсэн байна. Үгчлэн орчуулбал “АНУ-д манай компанийн төлөөлж буй Ерөнхийлөгч Баттулга” гэдгийг тод тусгаад өгчээ. Америкт төвтэй “DCI” гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мэйлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь анхаарал татаж байна. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн үйл явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байна гэсэн худал, ташаа мэдээллийг гадны сэтгүүлчид илгээжээ. Уг и-мэйлийг “Вашингтон пост” сонинд сурвалжилга бэлддэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээжээ. “Чамайг Украйн, Навальныйгийн асуудал гээд зав багатай байгааг мэдэх ч…” хэмээн и-мейлээ эхлүүлж сонирхолтой нийтлэлийн санаа гэж Монгол Улсын сонгуулийн талаар ярьсан байна.

Вашингтон пост сониныхны мэйлд дурдагдсан өөр нэг маш ноцтой асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын “маргаашийн хэлэлцүүлгийг түүний АН бойкотлоно” хэмээн бичигдсэн мөрүүд. Х.Баттулга яахаараа дэлхий нийтэд Монголын УИХ-аар хэлэлцэх гэж байгаа асуудлыг хоёр өдрийн өмнө зарлаад, энэ чуулганыг АН бүлэг бойкотлоно гэж мэдэгдэв ээ. Үндсэн хуулиараа намын харьяаллаас татгалзсан нам бус байх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч АН-ын УИХ дахь бүлгийг төлөөлөөд гадаадад мэдээ явуулж, мэдэгдэл хийгээд байгаа нь хууль зөрчсөн үйлдэл үү, хувийн сонирхол уу юм уу.

Энэ их мөнгийг Х.Баттулга ямар данснаас гаргасан вэ, яг хэн гэгч хүн Монголоос Америкийн лобби компанитай холбогдон заавар, чиглэл өгч байгаа вэ гэдгийг хуулийнхан шалгах хэрэгтэй болов уу. Ерөнхийлөгч Х.Баттулга дотооддоо үймээн бослогод уриалж, харин гадны хэвлэлүүдэд захиалга өгч, эх орноо харлуулах бичвэрүүдийг явуулж байгааг Вашингтон пост сониныхны мэйл баримтаар нотлогдож байна. Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хуулиар тусгаар Монгол Улсын сонгуульд гадаадын байгууллага оролцох нь хориотой. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга гадны компанид мөнгө төлж, захиалга хийсэн байгаа нь анхаарал татаж байна.

Б.САНАА

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.