Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Юн Ё Жон: Ээж нь хичээж ажилласны үр дүн нь энэ шүү хүүхдүүд минь

АНУ-ын кино урлаг, шинжлэх ухааны академийн 93 дахь удаагийн шилдгүүдийг зарлах ёслол Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т зохион байгуулагдаж байгаа билээ.

Оскарын эзэд ар араасаа тодорч байгаа энэ үед шилдэг эмэгтэй туслах дүрийг шагнал хүртсэн жүжигчин Юн Ё Жон шагнал авсан сэтгэгдлээ ийн илэрхийлжээ. 

Тэрээр "Та нарын мэдэж байгаачлан би Солонгос хүн. Яг миний нэр бол Юн Ё Жон. Гэхдээ ихэнхи чинь намайг Ё Юн,  Юү Жон гэж дуудаад байсан. Өнөөдөр бүгдийг чинь ингээд уучиллаа. Би дэлхийн нөгөө талд амьдардаг хүн болохоор Оскарыг зурагтын нэвтрүүлэг мэт үзээд суудаг байлаа. Тэгсэн би энд ингээд зогсож байгаадаа итгэж өгөхгүй л байна. Надад саналаа өгсөн Академийн гишүүддээ баярлалаа. Кино багийн хамт олондоо баярлалаа. Бид бүгд гэр бүл болчихсон. Найруулагч Исаакгүйгээр би энд зогсохгүй байх байсан. Тэр миний ахмад бас найруулагч минь байсан.

Би өрсөлдөөн тэмцээнд итгэдэггүй лдээ. Би яаж Glenn Close-ийг ялж чадах билээ дээ. Түүний олон сайхан дүрийг би үзэж байсан. Энэ төрөлд нэр дэвшсэн 5 нэр дэвшигчид бүгд өөр өөрсдийн кино, өөрсдийн дүрээрээ гарч ирсэн болохоор хоорондоо өрсөлдөх шаардлагагүй. Өнөөдөртөө би та нараас арай жаахан л азтай байлаа.

Мөн намайг ажиллах боломж өгдөг 2 хүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Ээж нь хичээж ажиллаад үр дүн нь энэ шүү хүүхдүүд минь. Миний анхны тоглосон киног найруулсан найруулагч маань их сайхан сэтгэлтэй байсан. Баярлалаа. Намайг энэ шагналыг авч байгааг амьд сэрүүндээ харсан бол үнэхээр их баярлах байсан байх. Бүгдэнд нь маш их баярлалаа" гэжээ.

Сонирхуулахад, түүнийг тайзнаас буусны дараа нэгэн сэтгүүлч "Та Brad Pitt-ээс Оскарын шагналаа гардаж авлаа. Тэр ямархуу үнэртэй байсан бэ?" хэмээн асуужээ. Түүний хариуд жүжигчин Юн Ё Жон "Би огт үнэрлээгүй ээ. Ямар нохой байгаа биш дээ" хэмээн хариулсан байна.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.