Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Тодруулга: Э.Энхбат начны уушиг нь бүрэн устаж, ухаан ороогүй байна

Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин одоо болтол ухаан ороогүй ар гэр нь найдвар тавин хүлээж байхад түүний биеийн байдал тогтворжлоо, удахгүй Та бүхэнтэйгээ зүлэг ногоон дэвжээн дээрээ уулзах болно оо гэх мэтээр хуурамч мэдээлэл цацаж байгаад эмзэглэлтэй байгаа гэнэ. Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүний биеийн байдал хэр байгаа талаар ар гэрийнхэн нь ингэж ярьжээ.

-БНСУ-ын эмч нар юу гэж байна вэ. Ямар эмчилгээ хийж байгаа гэнэ вэ?

-Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн. Тийм учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна. Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна (уйлав).

-Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн Зодуурын улмаас уушги нь бяцарч, устсан гэсэн үг юм уу. Өмнө нь ямар нэг суурь өвчтэй байсан уу?

-Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна гэсэн. Эмч нар “Бие сайтай, өмнө нь эм, тариа хэрэглэж байгаагүй болохоор дархлаа сайтай байна. Хэрэв дархлаа муутай хүн байсан бол тэсэхгүй байсан” гэж байна лээ. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна гэжээ. Э.Энхбат начин одоо болтол ухаан ороогүй, уушиг нь устсан, таван цул эртхэн нь маш хүнд, тархи нь хүнд гэмтэлтэй ар гэрийнхэн нь найдвар тавин ухаан орохыг нь хүлээж сууна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.